Эцэг эх, хүүхдийн нандин холбоог бэхжүүлэх энгийн аргууд

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Эцэг эх, хүүхдийн нандин холбоог бэхжүүлэх энгийн аргууд

Эцэг эх, хүүхдийн нандин холбоог бэхжүүлэх энгийн аргууд

Өнөө цагт хүүхдүүд ном унших дургүй болсныг бид гайхах хэрэггүй юм. Юу тарина-түүнийгээ хураана гэдэг үг байдаг. Сургуульд орсон хүүхэд уншиж сурах гэж тэмүүлэхгүй, ерөөсөө сурах сонирхолгүй учир шалтгаан нь унших үйл явц тэдэнд огт сонирхолгүй болсонд байгаа юм.

Яагаад бидний хүүхэд ийм болдог вэ? гэхээр, багад нь ном, үлгэр уншиж өгч байгаагүй болохоор тэд унших явцаас таашаал авч сураагүй, ном уншихад ямар сайхан байдгийг мэдэрч чадаагүй учраас хичээл номонд ямар ч сонирхолгүй болж байна. Тэдний зугаа цэнгээнтэй, таашаалтай зүйлийн тоонд ном ямар ч байр суурь эзлээгүйн гай, эцэг эх бидний хамгийн том гэж хэлж болох алдаа ийм байдалд хүргэж байгаа юм. Эцэг эх бид өөрсдөө ч хүүхдэдээ ном уншиж өгөх дуртай биш, залхуурна, хүүхэд маань үлгэр уншаад өгөөч гэхэд нь “дараа, дараа” гэж цааргална, уншиж өглөө гэхэд ямар ч “амтгүйгээр”, бушуухан шиг оромдсон болоод салахыг хичээнэ, ихэнхдээ хүүхэлдэйн кино тавьж өгөөд “өөрөө хүмүүж” гэсэн шиг орхидог нь нууц биш.

Хүүхэд унтахаар зэхэж орондоо орчихсон байгаа энэ үед ээж нь (аав нь) хажууд нь суугаад, номоо хамт сонгоод хорь, гучин минутыг уншлагад зориулна гэдэг нь та хоёр энэ ажлаасаа таашаал аваад зогсохгүй үнэлж баршгүй, насан туршийн дотно харилцаа, харилцан ойлголцлыг ч олж авдаг ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж