С.Шаарийбуу охиныхоо хэргийг шалгуулахаар Малайзад очжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

С.Шаарийбуу охиныхоо хэргийг шалгуулахаар Малайзад очжээ

С.Шаарийбуу охиныхоо хэргийг шалгуулахаар Малайзад очжээ

Малайзын Куала Лумпур хотод онц ноцтойгоор амиа алдсан Монгол улсын иргэн Алтантуяагийн хэргийг дахин нээхээр түүний эцэг С.Шаарийбуу Малайзын Хууль зүйн сайдтай уулзахаар Куала Лумпурт ирсэн талаар мэдээллийн сайтууд мэдээлж байна. Хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх боломжийг хэлэлцэхээр тус улсын шинээр сонгогдсон Хууль зүйн сайд Томми Томас, Ерөнхий сайд Махатир Мухамад нар хүлээн авч уулзахаар болсон талаар Шаарийбуугийн хуульч Рамкарпал Синг мэдэгджээ.

Тэрбээр ‘Ш.Алтантуяагийн амийг санаатайгаар хөнөөсөн. Зохих ёсны шийтгэлийг гэмт этгээд хүлээх ёстой. Хэргийн талаар бидний мэдэхгүй, мэдээгүй, олж илрүүлэх шаардлагатай зүйлүүд маш их байгаа учраас энэ хэргийг дахин нээж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх ёстой’ гэжээ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж