“Онцгой нэгэн” 12 тоглолтоор торгуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

“Онцгой нэгэн” 12 тоглолтоор торгуулна

Испанийн хөлбөмбөгийн холбоо “Реал Мадрид” багийн дасгалжуулагч Жозе Моуриньог 12 тоглолтод оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийг Испанийн “Супер цом”-ын тэмцээний үеэр Моуриньо “Барселона” багийн туслах дасгалжуулагч Тито Вилановын нүд рүү санаатайгаар чичиж буй бичлэгийг үндэслэн гаргажээ. Тоглолт 3:2 харьцаатай “Барселона” багийн ялалтаар өндөрлөх нь тодорхой болсон үед “Реал”-ын Марсело, Фабрегас дээр бүдүүлэг алдаа гаргаснаар тоглогчдын хооронд үл ойлголцол үүсч, үүнд “Онцгой нэгэн” оролцжээ. Харин Вилановыг Моуриньо араас түлхсэнийх нь төлөө дөрвөн тоглолтоор торгуулжээ. Тоглолтын дараа Моуриньо зөвхөн “Реал”-ын хөгжөөн дэмжигчдээс уучлал хүсч буйгаа илэрхийлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн  жилийн Аваргуудын лигийн хагас шигшээд “Барселона” багтай учраа таарахад эхний тоглолтод шүүгчийг доромжилсныхоо төлөө нэг тоглолтоор шийтгүүлж байсан юм. Моуриньо “Реал”-д ирснээр Испанийн хамгийн том хоёр багийн хоорондох тоглолт дэндүү ширүүн, олон хэрүүл маргаан дунд өрнөж байна гэж үзэх болжээ. Ингэснээр дээрх хоёр багаас шигшээгээ бүрдүүлдэг Испанийн шигшээ багийн амжилтад ч сөргөөр нөлөөлөхөд хүрч байна.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж