“Алроса” том хэмжээтэй 130 алмазыг дуудлагаар зарна

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

“Алроса” том хэмжээтэй 130 алмазыг дуудлагаар зарна

“Алроса” том хэмжээтэй 130 алмазыг дуудлагаар зарна

Оросын “Алроса” компани том хэмжээтэй буюу 10 каратаас дээш хэмжээтэй 130 гаруй алмазыг дуудлага худалдаагаар зарна хэмээн РИА Новости мэдээллээ. Дуудлага худалдаа энэ сарын 18-наас 29-ний хооронд ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо болж байна.

130 гаруй алмазын нийт жин 2149 карат болж байгаа юм. Хоёр дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү дуудлага худалдаанд Хятад, Хонконг, Орос, Израиль, Энэтхэг, Бельги, Арабын нэгдсэн Эмиратын алмаз олборлогчид оролцож байна. Дуудлага худалдаанд Оросын алмаз олборлогч “Алроса”, “Алроса-Нюрба”, “Севералмаз” компаниуд оролцож байна.

Том хэмжээтэй алмаазны эхний дуудлага худалдаа энэ оны дөрөвдүгээр сард мөн Владивосток хотноо болсон бөгөөд гоёл чимэглэлийн засалттай 110 алмаазыг дуудсан юм. Нийт алмазны жин 1946 карат байснаас хамгийн том нь 46.64 карат байжээ. Энэхүү дуудлага худалдаагаар 14,8 сая ам.долларын алмаз борлуулагдсан юм. Оны сүүлээр “Алроса” дахин хоёр удаа дуудлага худалдаа зохиохоор төлөвлөж байна. “Алроса” нь Оросын алмазны 95, дэлхийн 29 хувийг олборлогч том компани. Якут болон  Архангельскад ордууд эзэмшдэг.   

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж