ДАШТ-ийг зөвшөөрөлгүй дамжуулсан 200 гаруй сайтыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

ДАШТ-ийг зөвшөөрөлгүй дамжуулсан 200 гаруй сайтыг хаажээ

ДАШТ-ийг зөвшөөрөлгүй дамжуулсан 200 гаруй сайтыг хаажээ

ОХУ-д өнгөрсөн пүрэв гаригт /2018.06.14/ эхэлсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг хууль бусаар шууд дамжуулж байсан 300 гаруй сайтыг Оросын Хэрэглэгчийн хяналтын алба илрүүлжээ. Шаардлагын дагуу 200 гаруй нь шууд дамжуулалтаа зогсоосон бол 100 гаруй нь дамжуулсаар байгаа ажээ.

Москва хотын шүүхийн шийдвэрийг үндэслэн Хэрэглэгчийн хяналтын алба хэд хэдэн сайтад тэмцээний тоглолтыг дамжуулах эрхийг тэмцээн эхлэхээс өмнө олгоод байсан юм. Тухайлбал, ‘Матч ТВ’, ‘Наш Футбол’, ‘Матч! Планета’, ‘НТВ ПЛЮС’ ‘СПОРТ ПЛЮС’, ‘Футбол 1’, ‘Футбол 2’, ‘Футбол 3’, ‘Спорт 1’, ‘Спорт 2’, ‘КХЛ’ сайтууд эрхээ авчээ.

Зөрчил гаргасан 99 сайт руу хандах эрхийг Хэрэглэгчийн хяналтын алба хаагаад байгааг мөн мэдээллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж