Зөвлөлтийн үеийн цэргийн хөлөг онгоцны сэгийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн үеийн цэргийн хөлөг онгоцны сэгийг илрүүлжээ

Зөвлөлтийн үеийн цэргийн хөлөг онгоцны сэгийг илрүүлжээ

Орос болон Финландын хамтарсан экспедиц Финийн булангийн хавиас Зөвлөлтийн үеийн мина тээвэрлэгч гайхамшиг хөлөг онгоц болох “Новик”-ийн сэгийг илрүүлсэн байна. “Поклон кораблям Великой победы” нэртэй экспедици ахлагч Константин Богданов энэ тухай РИА Новости-д мэдээллээ.

“Новик” хөлөг онгоц 1913 онд анх хөвж эхлэхдээ тухайн үеийн дэлхийн хамгийн хурдан хөлөг байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Балти хавийн цэргийн тулааны гол оролцогч байсан байна.

Хөлөг онгоц Финийн булангийн дунд хэрд 75 метрийн гүнд байгаа бөгөөд онгоцны эх бие минад өртөн хоёр хуваагдсан байдалтай байгааг Константин Богданов хэлсэн байна. Онгоц дэлбэрэх үедээ “Яков Свердлов” нэртэй байсан бөгөөд живсэн эх биен дээр онгоцны нэр болон ЗХУ-ын сүлд маш тод харагдаж байгаа хэмээн тэр хэллээ.

“Новик” онгоцны сөнөсөн газрыг Зөвлөлтийн түүхч Михаил Иванов германы архивын материалд тулгуурлан өмнө нь таамаглал гаргаж байсан. 1943 онд германчууд Зөвлөлтийн Щ-406 шумбагч онгоцтой андууран нэг хөлөг онгоцыг сөнөөсөн тухай архивдаа тэмдэглэсэн байдаг. Харин тэр үед Щ-406 аль хэдийн Большой Тютерс арлын хавьд сөнөчихсөн байжээ. “Новик” хөлөг 1941 оны наймдугаар сарын 28-нд минад өртөн сөнөжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж