Баянзүрх, Сонгинохайрханд цахилгаан хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Баянзүрх, Сонгинохайрханд цахилгаан хязгаарлана

Баянзүрх, Сонгинохайрханд цахилгаан хязгаарлана

Зуны цагт цахилгаан тоноглолд засвар үйлчилгээ хийж эхэлдэг. ‘Улаанбаатар цахилгаан түгээх’ ТӨХК-иас зургадугаар сард хийх хуваарийг гаргасан. Өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зарим газар цахилгааны хязгаарыг түр хугацаагаар хийхээр болсон байна. Цахилгааны хязгаарлалт 11:00-17:30 цагийн хооронд болох бөгөөд засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлдөг байна. Тиймээс иргэдийг хүлээцтэй хандахыг ‘Улаанбаатар цахилгаан түгээх’ ТӨХК-иас хүсчээ.

МЯГМАР ГАРИГ (2018.06.19)

Баянзүрх дүүрэг

  • 11:00-15:00 цагт: 8-р хороо Авто тээврийн 22-р авто бааз, Эрдэнэ зам болон эдгээрийн ойр орчмоор
  • 11:00-17:00 цагт: 8-р хороо 79-р байр, Тэнгэр бөөний төв, ХҮХ, 089-р ЦА, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ, СОС-ын хүүхдийн тосгон болон эдгээрийн ойр орчмоор
  • 11:00-17:30 цагт: 28-р хороо Хужирбулангийн 5-6, 11-83-р гудамж, Хужирбулангийн эцэс орчмоор;

Сонгинохайрхан дүүрэг

  • 11:00-17:00 цагт: 6, 7-р хороо Хилчин хотхоны 9, 14, 15-р байр, 84-р цэцэрлэг, 9-р сургууль, Ханын материал 58А, Б, В, Г, 1, 3, 61-р байрууд, Тоосгоны 19-24-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор тус тус цахилгаан хязгаарлахаар болжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж