Б.Хурцад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Б.Хурцад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Их Британийн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын иргэн Б.Хурцыг Германы талд шилжүүлэн өгснөө илэрхийлээд байсан бол Германы хууль хяналтын  байгууллагаас Б.Хурцад эрүүгийн хэрэг үүсгэсэн тухайгаа  албан ёсоор мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг "Б.Хурцыг Европын холбооны улсын нутаг дэвсгэрт тагнуулын ажиллагаа явуулж, Д.Энхбатыг  хил дамнуулан хулгайлсан  гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэсэн" хэмээн мэдээлсэн байна.  Б.Хурцыг европын холбооны хуулийг зөрчиж, хүн барьцаалж, биед нь гэмтэл учруулсан, улмаар амь насаа алдахад нь нөлөөлсөн хэрэгт буруутай гэж үзэж байгаа юм. Тэрбээр  2003 онд талийгаач  Д.Энхбатыг  бусдын гарт амь үрэгдсэн талийгаач С.Зоригийн үхэлд буруутган, Герман улсаас авчирч байсан юм.

Сануулахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга  Б.Хурцыг 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр Европын холбооны улсын баривчлах захирамжийн дагуу Английн  хууль хяналтынхан саатуулсан юм.  Улмаар түүнийг Германы талд шилжүүлэх  эсэх асуудлыг  хоёр шатны шүүх хурлаар хэлэлцээд  Германы талд  ийн шилжүүллээ. Түүнийг хүн хулгайлсан, хүний эрх ноцтой зөрчсөн  гэж буруутгах баримтуудыг Германы хуулийн байгууллагынхан бүрдүүлж эхэлсэн мэдээлэл байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж