Улаанбаатар хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах зорилгоор орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулжээ.
“Камержуулалт-2” болзолт уралдааны хүрээнд зохион байгуулагдсан хоёр сарын аяныг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн цагдаагийн газар хамтран санаачлан хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ болзолт уралдаан зарласнаараа онцлогтой аж. Болзолт уралдааны хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд, хороо хариуцсан хэсгийн байцаагч нараас 334 удаагийн уулзалт зохион байгуулж, 28787 иргэд, аж ахуй нэгж, байгууллага хамрагдаж, 106 хороо, 644 аж ахуй нэгж байгууллага, 145 сууц өмчлөгчдийн холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг, 367 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт 571.807.090 сая төгрөгийн 2530 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд байршуулсан байна.