“Тусламж хаана хэрэгтэй байна, Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сан тэнд байна” гэсэн уриатайгаар Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар анх 2004 онд Улаанбаатар хотноо байгуулагдаж байжээ. Тэр цагаас хойш нийслэлийн есөн дүүрэг, Төв аймгийн таван сумын зорилтот бүлгийн нийт 3498 өрхийн 10831 хүүхдэд тусалсан байна.
Харин өнөөдөр /2018.06.18/ нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо “Аманхуур-2” хотхоны 40-р байранд Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Хүүхэд хөгжлийн төвийг нээлээ. Тайвань иргэдийн хандивласан мөнгөөр тус төвийг байгуулсан бөгөөд хүүхэд багачуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор номын сан, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Ц.Бадамханд