Дэлхийн аваргын E хэсэг

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Дэлхийн аваргын E хэсэг

Дэлхийн аваргын E хэсэг

Бразилын шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?

Бразилын шигшээ баг Өмнөд Америкийн бүсээ тэргүүлж дэлхийн аваргын эрхээ авсан. Бразил нийт 18 тоглолт хийхдээ 12 хожиж, 5 тэнцсэн бол Чилийн шигшээ багт л сорилгын эхний тоглолтонд хожигдсон. Түүнээс хойш ганц ч хожигдоогүй бөгөөд өрсөлдөгчдийнхөө хаалганд 41 гоол оруулж, хаалгандаа 11 гоол алдсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Алиссон, Кассио, Эдерсон
  • Хамгаалагч: Т.Силва, Миранда, П.Геромел, Ф.Луис, Марсело, Маркиньос, Данило, Фагнер
  • Хагас хамгаалагч: Каземиро, Р.Аугусто, Ф.Коунтиньо, Паулиньо, Фернандиньо, Фред, Виллиан
  • Довтлогч: Д.Коста, Г.Жесүс, Неймар, Р.Фирминьо, Тайсон

Од тоглогч:

26 настай довтлогч Неймар бол Бразилын шигшээ баг төдийгүй дэлхийн шилдэг тоглогч юм. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин хэмээх хэргэмийг эзэмшигч Неймар дөрвөн жилийн өмнө нутагтаа болсон дэлхийн аваргад бэртэл авч тэмцээнийг дундаас нь орхиж байсан. Тэгвэл энэ удаа нутагтаа хүрч чадаагүй амжилтаа үзүүлж, мөрөөдлөө биелүүлэхээр Оросод ирээд байна.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Бразилын шигшээ багийн ирээдүй бол 21 настай Г.Жесүс юм. Английн Манчестер Сити клубт тоглодог Г.Жесүс шигшээ багийнхаа 23 тоглогчдын хамгийн отгон нь бөгөөд клуб болон шигшээ багийнхаа хамгийн чухал хэсэг болсон.

Дасгалжуулагч:

Бразилын шигшээ багийг 57 настай эрхэм Тите удирдаж байна. Тэр нутгийнхаа Коринтианс клубыг удирдан хүртэж болох бүхий л цомыг хүртсэн дасгалжуулагч юм. Түүний нуруун дээр том ачаа бий. Дөрвөн жилийн өмнө нутагтаа хагас шигшээд Германд 7-1 харьцаатай шившигтэй хожигдож байсан тэрхүү хожигдлыг үгүй хийж, Бразилын шигшээ багийг дахин босгох даалгавартайгаар Оросод ирсэн.

Дэлхийн аваргын түүх:

Дэлхийн аваргын цомыг хамгийн олон буюу 5 удаа хүртсэн цорын ганц баг байдаг нь Бразилын шигшээ баг юм. Үүнээс гадна Бразилын шигшээ багт хүртэж үзээгүй алтан медаль, цом гэж байхгүй. Дэлхийн аварга, тив хоорондын цом, тивийн аварга болон олимпийн аваргын алтан медалийг бүгдийг нь хүртсэн. Харин энэ удаа 6 дахь түрүүгээ хүртэх зорилготой байгаа нь дамжиггүй.

Боломжит амжилт:

Өнөөгийн Бразилын шигшээ баг хурдтай, авъяаслаг тоглогчдоос бүрдсэн бөгөөд дөрвөн жилийн өмнөх шигшэ багийг бодвол хамаагүй илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа. Байрлал бүртээ шилдэг тоглогчдоос бүрдсэн Бразилын шигшээ баг түрүүлэх магадлалтай багуудын нэг юм.

Тоглолтоын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 17. Бразил 11 Швейцар
  • 2018 оны 6 сарын 22. Бразил – КостаРика
  • 2018 оны 6 сарын 27. Серби Бразил

ШВейцарын шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?

Швейцарын шигшэ баг Европын бүсийн В хэсэгт 27 оноотойгоор Португалын шигшээ багийн хамт хэсгээ тэргүүлсэн. Хэсэгтээ ердөө ганцхан Португалын шигшээд хожигдсон. Ингээд гоолын зөрүүгээр хүснэгтийн 2-т бичигдэн плэй-оффын нэмэлт тоглолт хийсэн. Нэмэлт тоглолтыг Умард Ирландын шигшээ багтай хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1-0 харьцаатай хожиж дэлхийн аваргын эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Я.Зоммер, И.Мвого, Р.Бюрки
  • Хамгаалагч: С.Лихтштайнер, Ф.Мубанже, Н.Эльведи, М.Аканжи, М.Ланг, Р.Родригес, Й.Журу, Ф.Шер
  • Хагас хамгаалагч: Р.Фройлер, Г.Жака, В.Бехрами, С.Зубер, Б.Жемайли, Ж.Фернандес, Д.Закариа, Ж.Шакири
  • Довтлогч: Б.Эмболо, Х.Сеферович, М.Гавранович, Й.Дрмич

Од тоглогч:

Английн Арсенал клубын хагас хамгаалагч Г.Жака бол Швейцарын шигшээ багийн хамгийн чухал тоглогч юм. Тэрээр

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Германы Боруссиа Дортмунд клубт тоглодог 22 настай хамгалагч М.Аканжиг онцлох хэрэгтэй. Тэр ердөө 22 настай боловч шигшээ багийнхаа төлөө хэд хэдэн тоглолтонд гараанд гараад байна.

Дасгалжуулагч:

Италийн хүчирхэг багуудын нэг Лациог удирдаж Копа Италиа цомыг хүртэж байсан В.Петкович 2014 оны 7 сараас хойш Швейцарын шигшээ багийг удирдаж байна. Швейцарын шигшээ баг бол В.Петковичийн хувьд удирдаж буй анхны шигшээ баг нь юм.

Дэлхийн аваргын түүх:

Швейцарын шигшээ баг дэлхийн аваргад 3 удаа дунд шөвөгт шалгарч байсан. Хамгийн сүүлд 1954 оны дэлхийн аваргад дунд шөвөгт шалгарч байсан ч түүнээс хойш шөвгийн 16-аас цааш явж чадаагүй байгаа. Дөрвөн жилийн өмнө хэсгээс гарч шөвгийн 16-д шалгарч Аргентины шигшээ багт хожигдож байсан.

Боломжит амжилт:

Хэсэгтээ Бразилын шигшээ багтай хэрхэн тоглохоос хасагдах шатанд шалгарах эсэх нь хамаарах болов уу?

Тоглолтоын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 17. Бразил 11 Швейцар
  • 2018 оны 6 сарын 22. Серби – Швейцар
  • 2018 оны 6 сарын 27. Швейцар Исланд

Сербийн шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?

Залуухан дасгалжуулагч Младен Крстаичаар удирдуулсан Сербийн шигшээ баг Европын бүсийн D хэсгийг тэргүүлж дэлхийн аваргын эрхээ авсан. Хэсэгтээ Австрийн шигшээ багт хожигдсон бол 5 хожил, 4 тэнцээтэйгээр хэсгээ 21 оноотой тэргүүлсэн.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: В.Стойкович, М.Дмитрович, П.Райкович
  • Хамгаалагч: А.Рукавина, Д.Тошич, У.Спаич, Б.Иванович, А.Коларов, М.Велькович, М.Родич, Н.Миленкович
  • Хагас хамгаалагч: Л.Миливоевич, А.Живкович, Д.Тадич, М.Груич, Ф.Костич, Н.Радоньич, С.МилинковичСавич, Н.Матич, А.Ляич
  • Довтлогч: А.Прийович, А.Митрович, Л.Йович

Од тоглогч:

Сербийн шигшээ багт хэд хэдэн шилдэг тоглогчид бий. Гэхдээ эдгээрээс маргаангүй багийн удирдагч нь бол өдгөө 32 настай Италийн Рома клубт хүчин зүтгэдэг А.Коларов юм. Шигшээ багийнхаа хамгаалалтыг В.Ивановичийн хамтаар удирдана.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Ердөө хэдхэн сарын өмнө шигшээ багтай баттай байр суурь эзлэж чадахгүй байсан 23 настай С.Милинкович-Савич өдгөө шигшээ багийнхаа дундын шугамны салшгүй нэг тоглогч болоод байна. Хэдийгээр шигшээ багийнхаа төлөө ердөө 5 тоглолтонд оролцож байгаа ч түүнд шигшээ багийнхаа өмнө үүрэх хариуцлага өндөр байна.

Дасгалжуулагч:

2000 оны эхэн үед Серби-Монтенегрогийн хөлбөмбөгийн шигшээ багт “алдартай дөрвөл (famous four)” хэмээн нэрлэгдэж байсан хамгаалагчдын нэг М.Крстаич шигшээ багаа удирдаж байна. Өдгөө ердөө 44 настай М.Крстаич шигшээ багийнхаа туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2017 оны 10 сард ахлах дасгалжуулагчаар томилогдсон.

Дэлхийн аваргын түүх:

Серби улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2010 онд анх удаагаа дэлхийн аваргад оролцож байсан. Өмнө нь 2006 онд Серби-Монтенегро, 2002 оноос урагшаа Югославын шигшээ багийн нэг хэсэг болон оролцож байсан. Тусгаар тогтносон Сербийн шигшээ баг одоогоор хэсгээс гарч үзээгүй.

Боломжит амжилт:

Багийн бүрэлдэхүүн бол маш хүчирхэг байгаа. Магадгүй тусгаар тогтносон Серби улсын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээж дэлхийн аваргын хэсгээс хасагдах шат руу шалгарах боломж байна. Хэсгээс гарахын тулд Швейцарын шигшээ багтай гол өрсөлдөөнийг үзүүлж магадгүй юм.

Тоглолтоын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 17. КостаРика 0-1 Серби
  • 2018 оны 6 сарын 22. Серби – Швейцар
  • 2018 оны 6 сарын 27. Серби – Бразил

Коста-Рикагийн шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?

Коста-Рикагийн шигшээ баг КОНКАКАФ-н бүсийн 4 болон 5-р шатны өрсөлдөөнд оролцож дэлхийн аваргын эрхээ авсан. Эхлээд 4-р шатанд Панам, Гайти болон Ямайка улсын шигшээ багуудтай өрсөлдөн ганц ч хожигдолгүй 5-р шатны өрсөлдөөнд оролцох эрхтэй болсон. Ингээд шийдвэрлэх 5-р шатанд бүсийнхээ шилдэг 5 шигшээ багуудтай өрсөлдөн Мексикийн араас хүснэгтийн 2-р гарч дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: К.Навас, П.Пембертон, Л.Морейра
  • Хамгаалагч: Ж.Акоста, Ж.Гонсалес, Я.Смит, О.Дуарте, Б.Овьеда, Ф.Кальво, К.Гамбоа, К.Уостон, Р.Матаррита
  • Хагас хамгаалагч: С.Борхес, К.Боланьос, Ж.Кемпбелл, Р.Уоллас, Р.Асофейфа, Е.Техеда, Д.Гузман
  • Довтлогч: Д.Колиндрес, Б.Руис, Й.Венегас, М.Уренья

Од тоглогч:

Оросод ирээд буй 32 шигшээ багийн 96 хаалгачдаас чансаагаараа эхний 5-д маргаангүй багтах эрэмбэтэй хаалгач бол Коста-Рикагийн шигшээ багийн хаалгач К.Навас юм. Тэр дөрвөн жилийн өмнө шигшээ багийнхаа хамтаар гайхалтай тоглолт үзүүлж дунд шөвөгт шалгарсныг мартаж болохгүй. Реал Мадридын хамтаар клубын түвшинд олон ялалт байгуулаад буй К.Навасын тоглолт Коста-Рикагийн шигшээ багийн цаашдын амжилтанд шууд нөлөөлнө.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Коста-Рикагийн шигшээ баг энэ жилийн дэлхийн аваргад нэлээд ахимаг насны тоглогчдоос бүрдэж байна. Эдгээр тоглогчдоос К.Навасын араас шигшээ багийнхаа итгэл найдварыг тээж байгаа тоглогч бол Английн Сандерлэнд клубт тоглодог 28 настай хамгаалагч Б.Овьеда юм.

Дасгалжуулагч:

Коста-Рикагийн шигшээ багийг 2006-2008 онд шигшээ багийнхаа туслах дасгажлуулагчаар ажиллаж байсан О.Рамирес удирдаж байна. Түүний хувьд шигшээ багтаа эргэн ирэхдээ ахлах дасгалжуулагчийн дүрээр ирж анхны дэлхийн аваргадаа шигшээ багаа удирдан оролцож байна.

Дэлхийн аваргын түүх:

Дөрвөн жилийн өмнө Бразилд жинхэнэ сенсаци дэгдээж хэсэгтээ Англи, Итали, Уругвайн шигшээ багуудтай өрсөлдөн ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж хасагдах шатанд шалгарч улмаар дунд шөвөг хүртэл явж байсан. Энэ амжилт бол Коста-Рика улсын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт байсан юм.

Боломжит амжилт:

Тун амаргүй хэсэгт багтсан. Гэхдээ дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал хэсгээс гарах ч магадлалтай харагдаж байгаа. Гол нь тэд нээлтийн тоглолтондоо Сербийн шигшээ багт хожигдсон нь байдлыг ээдрээтэй болгоод байна.

Тоглолтоын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 17. КостаРика 0-1 Серби
  • 2018 оны 6 сарын 22. Бразил – КостаРика
  • 2018 оны 6 сарын 27. Швейцар – КостаРика

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж