Багануур дүүрэгт “Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа” болох гэж байна. Дуудлага худалдаа дүүргийн Засаг даргын Тамгын газрын 202 тоотод ирэх сарын 6-ны 13.00 цагт нээлттэй болох ажээ.
Түүнчлэн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 15 байршил 30 нэгж талбарт дуудлага худалдааг зохион байгуулах юм байна.
Барилга, хот байгуулалтын сайдын шинэчлэн баталсан үнэлгээний зарчмын дагуу дээрх газрын дуудлага худалдааны анхны үнийг 1.5 сая төгрөгөөс эхлэх ажээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болох юм.
Р.Ренчиндулам