Наадмын тасалбарыг Нэг цэгийн үйлчилгээгээр худалдана

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Наадмын тасалбарыг Нэг цэгийн үйлчилгээгээр худалдана

Наадмын тасалбарыг Нэг цэгийн үйлчилгээгээр худалдана

Энэ жилийн баяр наадмын тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй болсон байна. Жил, жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэх гэсэн иргэд тасалбар худалдан авахын тулд хонон өнжин дугаарладаг. Чирэгдэл учруулдаг энэ худалдааг засахын тулд нийслэлээс наадмын тасалбарыг онлайнаар худалдан борлуулах  болж, программ хангамжийг нэвтрүүлсэн ч наадмаас өмнө амжихааргүй болжээ. Тиймээс наадмын тасалбарыг ирэх долдугаар сарын 7-оос эхлэн нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдахаар болсон байна. Тодруулбал, “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, болон зургаан буудлын “Оргил” төв дэх цэгээс тасалбарыг худалдах аж.

Үндэсний их баяр наадмын тасалбар нээлт, бөхийн барилдаан, хаалт гэсэн гурван төрөл байх юм байна. Тасалбарын үнэ 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр тасалбар л өгөх аж. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж