Д.Сарангэрэл, С.Чинзориг нарыг шалгуулахаар АТГ-т өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл, С.Чинзориг нарыг шалгуулахаар АТГ-т өгчээ

Д.Сарангэрэл, С.Чинзориг нарыг шалгуулахаар АТГ-т өгчээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, ахлагчаар нь Н.Номтойбаярыг томилсон.  Тэрбээр шалгалтынхаа талаар “News” агентлагт өгсөн ярилцлагадаа “Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдэл 285 тэрбум төгрөгийг 15 хувийн хүүтэй хадгалуулж байж, хүүгийн орлого олох ёстой. Гэтэл банкны харилцах дансанд 5,4  хувийн хүүтэй байлгаснаар хүүгийн орлогоо алдаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 10,3 тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээж байна.  Тиймээс  санаатайгаар их хэмжээний мөнгийг харилцах дансанд байлгаж байна гэж би үзэж байгаа. Нийгмийн даатгалын үлдэгдлийг ашигтай нөхцөлөөр байршуулах ёстой” гэсэн тайлбар өгсөн билээ.

 Тэгвэл энэ асуудал АТГ-т шалгагдаж эхэлжээ.  Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг  шалгуулахаар  иргэн Л.Батмөнх АТГ-т хандсан байна. Тэрбээр “Эрүүл, мэнд нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийн 25.1 хувь буюу 261.1 тэрбум төгрөгийг Хас банкны харилцах дансанд 5.5 хувийн хүүтэй байршуулж, сард 2.2 тэрбумыг алдаж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй  гэж үзээд хуулийнханд ханджээ. Гаргасан өргөдлийнх нь мөрөөр АТГ-аас Л.Батмөнхийг дуудаж, тайлбар авсан байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж