Мото спортын спортын хамгийн нэр хүндтэй уралдаан motoGP уралдааны 2018 оны ДАШТ-ний 7 дахь гараа Испаний Каталоны гараагаар өнгөрөгч амралтын өдрүүдэд үргэлжиллээ. 4.6 км-н урт тойрог бүхий Каталоны тойрууллагад “Дукати” багийн Испани залуу Х.Лоренцо хамгийн шилдэг нь байлаа. Тэрээр байрлал тогтоох уралдаанд хамгийн шилдэг нь байсан бол үндсэн гараанд хамгийн хурдан тойргийг тойрч байсан. Ингээд нийт 24 тойрог замыг 40 минут 13.566 сек-дэд туулснаар энэ улирлын 2 дахь түрүүгээ хүртлээ.
Каталоны гарааны онооны бүсэд багтсан тамирчид:
- Х.Лоренцо “Дукати” – 40 мин 13.566 сек
- М.Маркуэз “Хонда” +4.479 сек
- В.Росси “Ямаха” +6.098 сек
- К.Кратчлоу “Хонда” +9.805 сек
- Д.Педроза “Хонда” +10.640 сек
- М.Виналес “Ямаха” +10.798 сек
- Й.Зарко “Ямаха” +13.432 сек
- Д.Петруччи “Дукати” +15.055 сек
- А.Баутиста “Дукати” +22.057 сек
- А.Ианноне “Сузуки” +24.141 сек
- П.Эспаргаро “КТМ” +36.560 сек
- С.Риддинг “Априлиа” +38.229 сек
- К.Абрахам “Дукати” +1 мин 21.526 сек
- Ф.Морбиделли “Хонда” +3 тойрог
Энэ өдөр дээгүүр өрсөлдөх боломжтой шилдгүүдээс “Дукати” баийн А.Довициозо л уралдааны замыг дуусгаж чадсангүй. Тэрээр уралдаан эхлээд 8 дахь тойрог дээрээ мотоциклд нь гэмтэл гарч уралдааны замыг орхисон. Харин бусад шилдгүүд бүгд замаа дуусгасан бөгөөд мөн онооны бүсэд багтаж чадсан. Дэлхийн аваргын 7 дахь гарааны дараах байдлаар “Хонда” багийн М.Маркуэз 115 оноотой тэргүүлж байна. Дараагийн гараа 7 сарын 1-нд Нидерландын гараагаар үргэлжилнэ.
Б.БЯМБАБАЯР