ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Шилдэг 32 баг найман хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс хоёр баг цааш өрсөлдөх эрхийг авна.
Өнгөрсөн шөнө “F” хэсгийн Герман, Мексикийн тоглолт болсон. Тоглолт Мексикийн (1:0) ялалтаар өндөрлөсөн юм.
Орост аваргаа хамгаалахаар ирсэн Германы шигшээ баг эхний тоглолтод ялагдсан нь энэ дэлхийн аваргад сайн багууд ямар бэлтгэлтэй байгааг харуулсаар байна. Тоглолтын дараа Германы багийн тоглогч Томас Мюллер хэлэхдээ “Мексикийн багийг чөлөөтэй тоглуулсан нь алдаа боллоо. Энэ алдааг гэж их цаг авч тоглолт дууслаа. Бид үлдсэн хоёр тогтолтод ялах л үлдлээ” гэсэн байна.
Германы шилдэг тоглогчийн нэг Томас Мюллер 2014 онд Бразилд “Алтан цом” өргөх үед нийт таван гоол оруулсан амжилтаар мэргэн буучийн жагсаалтын дэд байрт бичигдсэн билээ.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг хэсгийн хоёрдахь тоглолтоо Шведтэй зургадугаар сарын 23-д хийнэ.
F хэсэг
- Мексик – 3 оноо
- Швед – (Өнөө шөнө тоглоно)
- БНСУ – (Өнөө шөнө тоглоно)
- Герман – 0 оноо