Афганистаны зүүн хэсэгт Исламын шашинтнуудын гурван өдрийн гал зогсоох хэлэлцээрийн баярыг тэмдэглэх үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 26 хүн амь үрэгдэж, 41 хүн гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гал зогсоох хэлэлцээрт Афганы хүчнийхэн, талибчууд цугларсан байжээ. Шархдаж, амиа алдсан хүмүүсийн ихэнх нь талибчууд байсан бөгөөд дэлбэрэлтийг “Исламын улс” террорист бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн ба Афганы хүчнийхнийг нэг дор цуглуулах зорилготой байсан гэснээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Исламын улс бүлэглэл гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зураагүй тул тус бүс нутагт гал нээхэд бэлэн байсан гэж мэдэгджээ. Исламын улс бүлэглэл талибчуудыг өөрсдийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэж үзсэн учраас гал нээсэн гэжээ. Гал зогсоох хэлэлцээр нь сарын турш үргэлжилдэг Исламын шашинтнуудын Ийд баярын сүүлээр буюу дуусгавар болох ёстой байсан аж. Халдлагын дараа Афганистаны ерөнхийлөгч гал зогсоох хэлэлцээрийг 9 хоногоор сунгана гэдгээ зарласан байна.