E хэсгийн Швейцар болон Бразилын шигшээ багуудын тоглолт Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.
- Бразил 1-1 Швейцар (гоол: Ф.Коунтиньо 22’, С.Зубер 50‘)
Улаан хуудас: 0
Шар хуудас: Каемиро 47’, Ш.Лихтштайнер 31’, Ф.Шер 65’, В.Бехрами 68’
Бразил: Алисон, Марсело, Миранда, Т.Силва, Данило, Паулиньо (Р.Аугусто 66’), Каземиро (Фернандиньо 60’), Неймар, Ф.Коунтиньо, Виллиан, Г.Жесүс (Р.Фирминьо 79’)
Швейцар: Я.Зоммер, Ш.Лихтштайнер (М.Ланг 87’), Ф.Шер, М.Аканжи, В.Бехрами (Д.Закариа 71’), Г.Жака, Ж.Шакири, Б.Жемайли, С.Зубер, Х.Стеферович (Б.Эмболо 80’)
Дөрвөн жилийн өмнө дунд шөвөгт Германы шигшээ багт 7-1 харьцаатай гутамшигтайгаар ялагдал амсаж дэлхийн аваргаа өндөрлүүлж байсан Бразилын шигшээ баг Оросод “ногт ганзгалан” ирж байгаа нь дамжиггүй. Тэдний эхний өрсөлдөгч нь тийм ч ихээр тал таараад байдаггүй Швейцарын шигшээ баг байсан бөгөөд бас л хожил авч чадсангүй. Тоглолтын 21 дэх минутанд Ф.Коунтиньо 16-н гаднаас нэгэн гоёмсог цохилтоор гоол оруулж бүх зүйл Бразилын талд эхлэж байсан. Гэвч 2-р хагаст Швейцарын шигшээ баг булангийн цохилтоор С.Зубер мөргөн гоолдсноор тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. Ийнхүү үндсэн цагт өөр гоол оролгүй тоглолт өндөрлөсөн.
Бразилын шигшээ баг Швейцарын шигшээ багтай 2 дахь удаагаа дэлхийн аваргын дэвжээнд таарч тоглохдоо хоёуланд нь эвийн гэрээ байгуулж байна. Тэртээ 1950 онд учраа таарч тоглоход 2-2 харьцаатай тоглолт өндөрлөж байжээ. Мөн үүнээс гадна 7 удаа нөхөрсөг тоглолт хийхэд Швейцарын шигшээ баг 3 удаа хожиж, Бразилын шигшээ 2 хожсон бол 2 удаа тэнцэж байжээ.
Б.БЯМБАБАЯР