МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ

МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ

“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны киноны нээлтийг 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хийж байсан билээ. Дэлгэцэд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсерээр  Н.Онон ажилласан юм.

Тус киноны уран бүтээлчид БНХАУ-ын SCO-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй олон улсын анхдугаар кино наадамд амжилттай оролцож, Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.

Тэгвэл өчигдөр /2018.06.17/ тус кино наадмын шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө. Энэ үеэр ‘Солиот эх’ кино нь шилдэг эмэгтэй жүжигчний номинацид шалгарч, МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж