ХХБ-ны хэрэгцээнд “Мөнгө ангилагч төхөөрөмж” нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3аас дээш жил явуулсан байх
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
Компанийн танилцуулга
Компанийн гэрчилгээний хуулбар
Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал г.м ХХБнд ирэх эцсийн үнэ өгөх)
Нийлүүлэх хугацаа
Баталгаат хугацаа
Төлбөрийн нөхцөл
Тендерийн материалын үнэ төлсөн баримт
Нэмэлт мэдээлэл
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.
Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.