IKEA туршилтын дэлгүүрээ Москвад нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

IKEA туршилтын дэлгүүрээ Москвад нээлээ

IKEA туршилтын дэлгүүрээ Москвад нээлээ

Гэр ахуйн тавилга, барааны IKEA брэнд ОХУ-ын Москва хотноо анхны туршилтын дэлгүүрээ зургадугаар сарын 14-нд нээлээ.

“Хэрвээ туршилт амжилттай болбол ойрын жилүүдэд 5-7 дэлгүүр нэмж нээнэ” хэмээн Орос дахь IKEA сүлжээ дэлгүүрийн ерөнхий захирал Герхард Моритц хэллээ.

Шинэ дэлгүүр “Авиапарк” худалдааны төвд нээгдсэн бөгөөд нийтдээ 300 кв метр талбайтай. Шинэ дэлгүүр IKEA брэндийн бүтээгдэхүүнийг худалдаалахаас гадна хэрэглэгчдээс захиалга авах ажээ.

IKEA бол гэрийн тавилга, барааны дэлхийд танигдсан брэнд. 1943 онд Шведэд үүсгэн байгуулагдсан.

2017 оны наймдугаар сарын байдлаар дэлхий даяар 49 улсад 403 дэлгүүр ажиллуулдаг. Өнөөдрийн байдлаар Оросын 11 бүс нутгийн худалдааны сүлжээ болох “Мега” төвүүдэд 14 салбараа ажиллуулдаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж