ОХУ-ын Засгийн газар тэтгэврийн насыг уртасгах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Засгийн газар тэтгэврийн насыг уртасгах санал гаргав

ОХУ-ын Засгийн газар тэтгэврийн насыг уртасгах санал гаргав

Эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 63, эрэгтэйчүүдийнхийг 65 болгон уртасгах саналыг гаргаж байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Пүрэв гаригт /2018.06.14/ мэдэгдлээ.

ОХУ-ын Засгийн газар тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийхээр зорьж байгаа бөгөөд шинэчлэлийг 2019 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн байна.

“Тэтгэврийн шинэчлэлийг оройтож эхлүүлж байна. 2019 оноос эхлүүлэн үе шаттай хийнэ. Шинэчилсэн өөрчлөлтөөр эмэгтэйчүүд 2034 оноос 63 насандаа, эрэгтэйчүүд 2028 оноос 65 насандаа тэтгэвэрт гарахаар төлөвлөж байна” хэмээн Ерөнхий сайд хэллээ.

Хэрвээ Засгийн газрын саналыг парламент баталбал энэ өөрчлөлт 1959 оноос хойш төрсөн эрэгтэйчүүд, 1964 оноос хойш төрсөн эмэгтэйчүүдэд хамаарах юм.

Байгаль цаг уур болон хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг иргэд эрт тэтгэвэрт гардаг онцлогтой. Тэдний хувьд тэтгэврийн нас нь эмэгтэйчүүд 58, эрэгтэйчүүд 60 болж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж