ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу зургадугаар сарын 17-ны өдрийн тоглолтын мэдээллийг хүргэж байна
ГЕРМАН – МЕКСИК: 0-1
Ням гаригийн шөнө “F” хэсгийн Герман, Мексикийн тоглолт боллоо. Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт 1:0-оор Мексикийн ялалтаар өндөрлөлөө.
Мексикийн залуу тоглогч 22 настай Чаки Лозано 35 дахь минутад гоол оруулж, багаа ялалтад хөтөллөө. Эхний үеийг ялалтаар өндөрлүүлсэн Мексикийн залуус хоёрдугаар үед энэ байдлаа хадгалж чадлаа. Ингэснээр Мексик 3 оноогоо авч хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Герман хэсгийн сүүлд бичигдлээ. Энэ хэсгийн Швед, БНСУ-ын тоглолт өнөөдөр болно.
2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийг аваргаа хамгаалан тоглох боломжтой гэж нэрлэсээр байгаа. Тэгвэл тэд хэсгийн эхний тоглолтод Мексикт хожигдож, хатуухан сануулга авлаа. Германы шигшээ баг хоёр дахь тоглолтоо зургадугаар сарын 23-д Шведтэй хийх юм.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг сүүлийн долоон ДАШТ-ий нээлтийн тоглолтод 20 гоол оруулсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, 2002 онд Саудын Арабыг 8-аар, 2006 онд Коста Рика, 2010 онд Австрали, 2014 онд Португалыг тус тус 4 оноогоор хожиж байжээ. Герман машинууд 21 дэх удаагийн ДАШТ-ий эхний тоглолтод Мексикт 1:0-оор хожигдлоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.