Монголын парламентын 24 жилийн түүхэнд байгаагүй нэгэн хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон нь хүчингийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж УИХ ёсоор болголоо. Гишүүдтэйгээ холбоотой гэмт хэргийн шинжтэй нэг биш удаагийн хэргийг парламент хэлэлцэж байсан ч ёс суртахууны ийм дорд үйлдлийг анх удаа хэлэлцсэн нь энэ.
Ард түмний нэрийн өмнөөс сонгогдон төр түшилцэж суугаа эрхэм түшээдийн хормойн явдлын хэрэгтэй давхцан танилцуулагдсан Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа Монгол төрийн дээд байгууллага ийм арчаагүй үйлдлийг хэлэлцсэн нь огт санамсаргүй зүйл болохыг нотоллоо.
Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэхүү судалгааг өнгөрсөн 2017 онд хийсэн. Харамсалтай нь, судалгаа Монголын нийгэмд эмэгтэйчүүд элдэв төрлийн хүчирхийлэлд өртөх нь далд түвшинд түгээмэл байгааг харууллаа. Элдэв төрлийн гэдэгт бэлгийн, сэтгэл санааны, бие махбодийн, эдийн засгийн дарамт, мөн хяналт цагдалтанд байх зэргийг тус тусад нь нарийвчлан тодорхойлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар хийсэн энэхүү судалгаа цар хүрээний хувьд, бас хөндөж гаргасан агуулгын хувьд анхны том судалгаа юм. Судалгаанд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгаас цуглуулсан мэдээллийг ашигласан байна. Олон шатлалт түүврийн аргыг ашиглан 7860 өрхийг сонгосон бөгөөд өрхөөс судалгаанд хамрагдах шалгуурт нийцсэн 15-64 насны нэг эмэгтэйг санамсаргүйгээр сонгон нийт 7319 эмэгтэйтэй ярилцлах хэлбэрээр хийсэн байна. Ярилцлагыг хийхдээ хувийн нууцлалыг бүрэн хангаж, ганцаарчлан ярилцжээ. Судалгааны мэдээллийг 2017 оны тав, зургадугаар сард цуглуулсан байна.
Судалгааг хийгчид ихэнх тохиолдолд хаалттай хаалганы цаана үйлдэгдэн, нууц хэвээр үлддэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн үйлдлүүдийг ил болгосон нь онцлог гэдгийг тэмдэглэсэн. Хаалттай сэдвийг ил болгоход тусалсан 7300 эмэгтэйд тусгайлан талархаж байгаагаа судалгааны баг илэрхийлсэн. Тайланд дурдаснаар Улаанбаатар хотод нийт 46, хөдөө, орон нутагт нийт 148 эмэгтэй ярилцлага өгөөгүй бөгөөд тэдний зарим нь татгалзсан бол зарим нь бусад шалтгаантай байжээ.
Судалгааны үндсэн үр дүнг дараах байдлаар томъёолжээ. Үүнд,
- Эмэгтэйчүүдийн 29.7 хувь нь хамтрагчийн /хамтрагч гэдэгт дотно харилцаатай эрэгтэй хамтрагч буюу нөхөр, салсан нөхрийг багтаасан/ зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн байхад 17.3 хувьнь бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн байгаагаас үзвэл хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртөх нь илүүтэй байгааг харуулж байна.
- Урьд өмнө хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 14.0 хувь нь бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь Ази, номхон далайн бүсийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.
- Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 42.8 хувь хүчирхийллийн улмаас бэртэл, гэмтэл авсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийн 71.6 хувь нь хүнд буюу ноцтой бэртсэн байна. Бие махбодын болон эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрүүл мэндийн байдлыг ихэвчлэн муу хэмээн дүгнэж,сэтгэцийн өөрчлөлтийн хэд хэдэн шинж тэмдэг тэдэнд илэрсэн тухай мэдээлжээ.
- Гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүдэд нөлөөлдөг. Хамтрагчийн зүгээс үйлдсэнхүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд нь хүчирхийлэлд өртөөгүй эмэгтэйчүүдийн хүүхдүүдээс илүү занхарьцааны доголдолтой байна. Хүүхэд насандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийллийг харж байсанхүүхдүүд насанд хүрэхээрээ хүчирхийлэгч хамтрагчтай дотно харьцаанд орох магадлал өсөж байгаа хандлага байна.
- Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн хувьд нас, боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт, байршилын онцлогялгаа ажиглагдахгүй байна.
Эдгээр дүгнэлтээс үзэхэд хүчирхийллийн далд хор нөлөө нийгэм, гэр бүл, үр хүүхдэд нүдэнд үзэгдэхгүй хэлбэрээр ужигран тархаж байгааг харж болохоор байна.
Зочин 2018-06-17 66.181.160.51
ТЭГЭЭД ХАМГИЙН АЙМШИГТАЙ НЬ МЭНГЭТЭЭР ТОЛГОЙЛУУЛААД ХАМГИЙН БУ ЗАР ГЭМТ ХЭРГИЙГ ХАМГААЛААД БАЙСАН ЯВДАЛ ЮМ, ИЧИЖ ЗОВНО ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖ ИРГЭДЭЭ МАЛ ГЭЖ ҮЗДЭГ БОЛЖ ДЭЭ
Зочин 2018-06-17 66.181.161.113
Mafi eronhiilogchtei uls shuu dee
Хаха 2018-06-17 103.57.95.220
Ийм болгож бгаан монгол эмсүүд өөрөсдөө
zochin 2018-06-17
cham shig baliar gaj yumnuud l huchirhiilegch bdiim shdee
зочин 2018-06-17 66.181.161.65
Юм дан ганц нэг талтай байх нь юу л бол
Зочин 2018-06-17 67.190.108.139
bzk
Зочин 2018-06-17 67.190.108.139
jumnkoc
Зочин 2018-06-17 67.190.108.139
10
Зочин 2018-06-17 67.190.108.139
shuk
Зочин 2018-06-17 67.190.108.139
!!
Пагмаа 2018-06-17 202.21.106.170
Наад парламэнт гээд байгаа хэдэн хүн дотор чинь гэмт хэрэгт холбогдоогүй хүн нь хэд байгаа юм миний дүү
ҮХСЭН БААСНЫ ЖЕНДЕР МЕНДЕР 2018-06-17 202.9.41.85
Олигтой хэдэн хүүхэд төрүүлж олигтоЙ хүн болгож өсгөх нь эмэгтэйчүүдийн үүрэг. ЭМЭГТЭЙЧҮҮД ТӨРД НТР ГЭЖ АЛБАН ТУШААЛ ГОРЬДОЖ ЯВСААР АРД НЬ хүмүүжилгүй бүтэн үе үүсчихээд байна. Хүүхнүүүд төрд огт хэрэггүй хүмүүс.
zochin 2018-06-17
cham shig ehner, eej, ohin duugee hairladaggu humuus l tegj boddog bh
Зочин 2018-06-17 202.9.40.218
yostoi yostoi
Хэрлэн 2018-06-17 223.38.11.38
Монгол эмэгтэйчүүд жинхэнэ хүчирхийлэгчэдшт
Зочин 2018-06-17 202.21.106.104
feminist uzel gazar avch bgaa ni mash hortoi zuil. undesnii darhlaag ustgadag uzel
Х.Баттулгаын захиалгат хэрэг шүү дээ 2018-06-17 103.14.38.130
150сая төгрөгөөр захиалгаар зориуд зохион байгуулсан хэрэг. Зориуд найз эмэгтэйг нь ашиглаж ийм хэрэг хийлгэсэн нотлох амьд гэрч олон нийтэд түгээгдсээр байгаа. 3 найз эмэгтэй айлын байр түрээсэлж амьдардаг гэдгийг сайн судалж байж сонгож авсан байдаг. Мэдээж архи сохтууруулах ундаагаар шахаж өвөртөө оруулж байгаад хүчингийн хэрэг гэгчийг үйлдүүлсэн. Үрийн шингэнтэй даавууг хүртэл хадгалж авч үлдэхээ тооцсон байдаг.
Тийм юм уу 2018-06-17 202.179.24.35
Тэр Гантулга чинь Баттулгын захиалсан зоргоор хүүхэн хүчиндэж байдаг ямар тэнэг шаар вэ.
Enkhbold 2018-06-17 37.24.21.27
Судалгаатай баримттай юм ярьж байлдаа
Дуурсах 2018-06-17 34.29.17.46
Монгол ялнааа
Ариунсувд 2018-06-17 10.16.15.43
Амьдрал баялаг билээ!
Зочин 2018-06-17 202.179.24.35
Элбэгдорж ч өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж "олуулаа болоод эргэж ирнэ" гээд явж байсан. АН-ыг олонхи байх үед ч 3 гишүүнээ шалгуулахаар чөлөөлж байсан. Харин Энхбаярын үед л Хүрэлсүхийг 13 тэрбумаар казинодсон хэргээс авч үлдсэнээс хойш нэг ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөгдөх асуудал шийдэгдээгүй учраас "их хурлын гишүүн юу ч хийж болно" гэсэн жишиг тогтож эцэстээ хүчингийн хэрэг хийх хүртлээ ёс суртхуунгүй болсон гэж бичвэл зохино. Мэдэхгүй байж "парламентын түүхэнд анх удаа" энэ тэр гээд юун их сүржигнэдэг юм.
Зочин 2018-06-17 182.160.34.179
Хүчирхийллийн шалтгааныг нь гаргаж ирээд тавиач? Хүмүүжлийн доголдол уу, ядуу зүдүү байдал уу, хардалт уу? Миний хувьд хүчирхийллийг дэмжээд байгаа юм байхгүй ч сүүлийн үед феменист хүүхнүүд нийгмийн хүйсийн хуваагдалд хүчтэй нэмэр болж байгаагаа мэдэж байна уу? Эрчүүдийн амиа хорлож байгаа судалгааны тайланг эргээд нэг харчихаарай