ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу зургадугаар сарын 17-ны өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.
Өнөөдөр “E” хэсгийн хоёр, “F” хэсгийн нэг тоглолтууд болно. Эхний тоглолт Коста Сербийн ялалтаар өндөрлөлөө.
КОСТA РИКА-СЕРБ 0-1
“Е” хэсгийн Коста Рика болон Сербийн багуудын тоглолт Самара хотын “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтын эхний үеийн 45 минутад хоёр баг ямар нэгэн гоол хийлгүйгээр өндөрлөсөн. Хоёр дахь үеийн 56 дахь минутад Коларов Коста Рикагийн хаалганд гоол хийж, 1:0-оор сербчүүд тэргүүллээ алдалгүй тоглолтыг дуусгалаа. Сербийн багийн ахлагч Александр Коларов хаалттай цохилтоос гоёмсог гоолыг хийж, багаа ялалтад хөтөллөө.
Коста Рика болон Сербийн шигшээ баг анх удаагаа тааран тоглоход сербчүүд ялалт байгууллаа. “Е” хэсгийг одоогоор Серб гурван оноотой тэргүүлж эхэлсэн бол Коста Рика хэсгийн сүүлд бичигдлээ.
Сербийн шигшээ баг ДАШТ-д 1930, 1962 онуудад дөрөвдүгээр байрт орж байжээ. Энэ удаагийн ДАШТ Сербийн шигшээ баг бие даасан улс болсноос хойшхи хоёр дахь ДАШТ болж байна.
Коста Рика болон Сербийн шигшээ баг анх удаагаа тааран тоглох гэж байна.
Тоглолтын төгсгөлд бичлэг үзэх шаардлага гарсан бөгөөд
Энэ хэсгийн хоёр дахь тоглолт болох Бразил, Швейцарын тоглолт шөнийн 02:00-с Донын Ростов хотод болно.