ДАШТ: КОСТА РИКА-СЕРБ, ГЕРМАН-МЕКСИК, БРАЗИЛ-ШВЕЙЦАРЬ

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

ДАШТ: КОСТА РИКА-СЕРБ, ГЕРМАН-МЕКСИК, БРАЗИЛ-ШВЕЙЦАРЬ

ДАШТ: КОСТА РИКА-СЕРБ, ГЕРМАН-МЕКСИК, БРАЗИЛ-ШВЕЙЦАРЬ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу зургадугаар сарын 17-ны өдрийн тоглолтын хуваарийг хүргэж байна.


Өнөөдөр “E” хэсгийн хоёр, “F” хэсгийн нэг тоглолтууд болно.

КОСКА РИКА-СЕРБ

“Е” хэсгийн Коста Рика болон Сербийн багуудын тоглолт Улаанбаатарын цагаар  20:00-с эхэлнэ. Тоглолт Самара хотын “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Коста Рика болон Сербийн шигшээ баг анх удаагаа тааран тоглох гэж байна.

Коста Рикагийн шигшээ баг 5 дахь ДАШТ-дээ оролцож байна. Тэдний хувьд 1990, 2014 онд хоёр удаа хасагдах шатанд шалгарч байсан юм.

Сербийн шигшээ баг ДАШТ-д 1930, 1962 онуудад дөрөвдүгээр байрт орж байжээ. Энэ удаагийн ДАШТ Сербийн шигшээ баг бие даасан улс болсноос хойшхи хоёр дахь ДАШТ болж байна.



Өнөөдрийн хоёр дахь тоглолт “F” хэсгийн Герман, Мексикийн тоглолт юм. Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэн болох энэ тоглолт Улаанбаатарын цагаар 23:00-с эхэлнэ.

ГЕРМАН-МЕКСИК

Хойд Америкийн хүчирхэг улс Мексикийн шигшээ баг болон дэлхийн аварга цолоо хамгаалахаар Орост ирсэн Германы шигшээ багуудын тоглолт олны анхаарлыг татаж байна.

Хоёр баг өмнө нь 11 удаа таарч байсан бөгөөд Германы шигшээ баг таван удаа хожсон байна. Тэгвэл Мексикийн шигшээ баг 1985 онд Германыг буулган авч байсан нь тэдний цорын ганц ялалт юм. Тэд нийт таван  удаа тэнцээ хийжээ.

1954, 1974, 1990, 2014 онуудад дэлхийн аварга цол хүртсэн Германы шигшээ баг энэ удаа түрүүлэх магадлалтай багийн нэгээр нэрлэгдсээр байна.


ДАШТ-ий дөрөв дэх өдрийн сүүлийн тоглолт “E” хэсгийн Бразил, Швейцарын хооронд болно. Энэхүү тоглолт Донын Ростов хотод Улаанбаатарын цагаар маргаашийн 02:00-с эхэлнэ.

БРАЗИЛ-ШВЕЙЦАРЬ

Бразилын шигшээ багийн шилдэг тоглогчийн нэг Нэймар өнөөдрийн тоглолтод багаа удирдана оролцоно.

Бразилын шигшээ баг 1930 оноос эхлэн бүх ДАШТ-д оролцсон цорын ганц улс бөгөөд дэлхийн аварга цолыг таван удаа хүртсэн юм. Харин 2014 онд нутагтаа болсон 20 дэх удаагийн ДАШТ-д бразилчууд хагас шигшээд Германд 7:1-ээр бут ниргүүлж, улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод Нидерландад 3:0-оор дийлдэж байсан. 

Бразил, Швейцарын тоглолт даваа гаригийн үүрээр Дон мөрний эрэгт орших Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг цэнгэлдэхийг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан 2014-2018 оны хооронд барьжээ. Оросын хөлбөмбөгийн Ростов клубын эзэмшилд очих 45 мянган хүний багтаамжтай тус цэнгэлдэх хүрээлэнд нийт таван тоглолт болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж