Charles town морин тойруулгын уралдаанд монголчууд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Charles town морин тойруулгын уралдаанд монголчууд түрүүлжээ

Charles town морин тойруулгын уралдаанд монголчууд түрүүлжээ

АНУ-ын West Virgina мужийн Charles town морин тойруулгын хаврын уралдаанд тус улсад ажиллаж, амьдарч буй Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, уяач Г.Баттулгын сойсон “Smarty Please” нэртэй адуу өнгөлсөн байна.

“Smarty Please”-ийн эзэн нь Монгол Улсын манлай уяач Ц.Цэнгэл аж.  Тэрбээр Charles town морин тойруулгын уралдаанаас гурав дахь түрүүгээ авч байгаа бөгөөд урьд нь 2012 онд “Цэнгэлийн манлай”, 2017 онд “Оргил зээрд” хүлэг нь магнайлж байсан болой. Түүний “Smarty Please” нь Америкийн түүхэн баримтат кинонд мөнхөрч үлдсэн домогт “Secretariat” азарганы угшилтай адуу юм байна. Ц.Цэнгэл уяач түүнийг дааганд нь Зууны манлай уяач, хөдөлмөрийн баатар Д.Даваахүүгээр шинжүүлэн худалдаж авчээ.

Г.Баттулга уяач тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, манлай уяач Ц.Цэнгэл, алдарт уяач У.Буяндэлгэр нарын морьдыг сойн хурдлуулдаг ажээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж