ХОНЬ
Шинэ долоо хоногийн эхний өдрүүд эрч хүчээр дүүрэн, яг л таны өдрүүд ирсэн мэт эхэлнэ. Ажилдаа амжилт гаргаж шинэ танилын хүрээ нэмэгдэнэ. Энэ нь ирээдүйн ажилд чинь тус болох ажлын чухал хамтрагч байх болно. Харин долоо хоногийн сүүлээр эрч хүч бага зэрэг сулрах тул энэ үеэр спортоор хичээллэж, эрүүл зөв хооллож сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал.
ҮХЭР
Нэгэн хэвийн уйтгартай өдрүүд үргэлжилнэ. Хайр сэтгэлийн тал дээр зориг гаргаж чадахгүй байгаа бол энэ үеийг боломж гэж харахыг зөвлөе. Учир нь таныг хүлээсээр байтал бүх зүйл борооны дараа цув нөмөрч зогсоход хүргэх вий. Зоригтой, эрч хүчтэй байж нэгэн хэвийн өдрүүдийг баяр баясгалантай өдрүүд болгох нь таниас л хамаарна.
ХАМТАТГАХ
Завгүй долоо хоног. Бүх зүйлийг эхнээс нь сайтар төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөөгүй байдлаас болж алдаа гаргаж нэр хүндээ унагаах вий. Зарим үед бусдын шүүмж, зөвлөгөөг сонсоход гэмгүй. Ажил амралтаа сайтар зохицуулж өөрийгөө хэт ядраахгүй байх нь чухал.
МЭЛХИЙ
Сонирхолтой долоо хоног. Мэдлэг, чадвараа зөв ашиглаж чадвал ажил дээр өсч дэвших боломж нээгдэнэ. Шинэхэн хосуудад баярт үйл явдал тохионо. Ажил хэрэг бүтэмжтэй байж, орлого нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр аян замд гарч болох юм. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.
АРСЛАН
Авьяас мэдлэгээ дайчлан албан тушаал ахихыг хичээгээрэй. Гадаад дүр төрхөндөө анхаарч, хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Зун цаг айлчлан ирж буйгаас сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг анх удаагаа туршиж үзэх зэрэг адал явдлаар дүүрэн байна.
ОХИН
Орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажилдаа бүтээлч, санаачлагатай байх хэрэгтэй. Ажил ихтэй байгаа ч гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжлоорой. Бэртэж гэмтэх, осол аваарт өртөх магадлал байгааг анхаараарай.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг бүтэмжтэй байна. Таны асуудлыг шийдэх чадвар өндөр байх бололтой. Хосууд нэгнээ сорьж, үл итгэснээс үүдэн багагүй зөрчил үүснэ. Биеэ өмөөрөлгүй сонсож, өөрийгөө зөв ойлгуулахын тулд сайн ярилцах хэрэгтэй. Найз нөхөд болон хамт олны арга хэмжээнд багагүй мөнгө зарцуулах бололтой. Зарлагаа хянахгүй бол асуудалд орж мэднэ.
ХИЛЭНЦЭТ
Мэдлэгээ тэлж, орчлон ертөнцийг таньж мэд. Олон хүн сурахаар гадаадыг зорих эсвэл аялалд гарах бололтой. Хязгаарлагдмал нөхцөл байдалд ч амжилттай ажиллаж чадна. Урам зоригоо сэргээж, амьдралын идэвхээ нэмэгдүүлээрэй. Олон хүнтэй нөхөрлөлийн харилцаа тогтоох боловч цөөн хүнтэй л дотносдог нь хумхынхны онцлог. Хосууд итгэлцлээ батжуулж, хайр сэтгэлээ сэргээж чадна.
НУМ
Тогтвортой, тайван долоо хоног. Сэтгэл санааны байдал өдөр өдрөөр өөрчлөгдөх магадлалтай. Үүнээс болж ойр дотны хүмүүсээ гомдоох эрсдэлтэй тул анхаарах нь зүйтэй. Мөнгө олохын тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Төлөвлөгөөгөө өөрчилж илүү боломжийг эрж хайх хэрэгтэй.
МАТАР
Мөнгө, санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Шинэ бизнес, ажил хэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эргэлзэх хэрэггүй. Өөрийгөө дорд үнэлэх, сэтгэлээр унах байдал илэрч болзошгүй. Сэтгэл судлаачаас зөвлөгөө авах эсвэл итгэлтэй нэгэнд сэтгэлээ нээн ярилцаарай.
ХУМХ
Зөн совиндоо итгэ. Энэ долоо хоног таныг чухал шийдвэр гаргах өдрүүд хүлээж байна. Энэ долоо хоногийн одод тань дээр төвлөрч байгаа учир зөн совиндоо итгэсэн шийдвэрүүд тань зөв сонголт байж чадна. Ажил хэрэгт ямар нэгэн саад тотгор гарахгүй. Гэр бүлд тааламжтай уур амьсгал бүрэлдэнэ.
ЗАГАС
Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй ажиллагаа шаардах болно. Эдгээр өдрүүдэд шинэ туршилт, санаачилга амжилтад хүрэх магадлал өндөр байна. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болжээ. Долоо хоногийн сүүлчээр агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ сэлбэхэд гэмгүй. Гэнэтийн сайхан учрал тохионо.