Францын Youtube блог хөтөлдөг Capitaine Rémi гэгч эр FIFA 2018 Дэлхийн цомын тэмцээнд өөрийн улсын шигшээ багийн тоглолтуудыг үзэхийн тулд Парисаас Москва хүртэл замын унаагаар явж эцэст нь зорилгоо биелүүлж Москвад иржээ. Ямартай ч тоглолт болохоос амжиж ирсэндээ тэрээр маш их баяртай байгаа аж.
Тэрбээр ‘Хол замыг туулж Москвад ирсэндээ маш их баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байнa. Францын шигшээ багаа дэмжихээр ирсэндээ итгэж чадахгүй нь’ гэжээ.
Францаас Москва хүртэл нийт 7 орноор дайран 3200 км замыг долоо хоногийн турш туулсан ба анхны унаа нь Лада байсан гэнэ. Рэми Youtube channel-д видео бичлэг оруулж блог хөтөлдөг бөгөөд энэ удаагийн зорилтот аялалын сонин хачин, адал явдал дүүрэн сонирхолтой бичлэгүүд түүний блогт орсон гэнэ.