Газар Дундын тэнгисийн хамгийн том чингэлгийн боомт болох Валенсиа усан боомтод олон зуун дүрвэгчид нэвтэрч ирсэн байна. Итали, Малтагаас эхлэн Газар дундын тэнгисийг дайран ирсэн иргэд идэх хоол хүнсгүй болж үхэхээс наагуур байсан Африк иргэдийг Испанийн засгийн газрын тусгай аврах багийн ажилчид эрүүл мэнд, бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ажээ.
Тэнгист хэсэг хэсгээрээ хөвж явсан дүрвэгчдийг SOS Mediterranee хүмүүнлэгийн байгууллагын Aquarius хөлөг цуглуулж Итали, Малтын эрэгт буулгахыг хүссэн нь ч хүлээн аваагүй аж. Испанийн засгийн газраас эдгээр 629 цагаач иргэдийг тус нутагт орогнохыг зөвшөөрсөн гэжээ.
Валенсиагын усан боомтод эдгээр дүрвэгчдэд тусламж үзүүлэхээр Улаан загалмайн нийгэмлэгийн 1000 гаруй ажилчид сайн дураар ажиллаж байгаа юм. Цагаачдын дунд 134 хүүхэд, 13 жирэмсэн эмэгтэй байсан гэнэ.
Испанийн засгийн газрын шинэ бүрэлдэхүүн эдгээр дүрвэгч иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёстой хэмээн хэлсэн юм. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Испанийн шийдвэрийг хүндэтгэж эдгээр иргэдэд өөрийн улсын зүгээс туслахаа амлажээ.
эх сурвалж: bbc