Трамп Ким Жон Ун шиг хүндлүүлэхийг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Трамп Ким Жон Ун шиг хүндлүүлэхийг хүсдэг

Трамп Ким Жон Ун шиг хүндлүүлэхийг хүсдэг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын ард иргэд  Ким Жон Ун удирдагчийг ард түмэн нь хэрхэн хүндэлж, хэлсэн болгоныг нь хийдэг, хэлсэн үг болгон нь тушаал мэт  дагадаг  байхыг хүсдэг гэж наргижээ.

Фокс сувагт өгсөн ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс ‘Кимийг Цагаан ордонд урих уу’ гэж асуухад тэрбээр ‘Ким Жон Уныг Цагаан ордонд урих боломжтой. Тэр чинь адилхан л улс орны удирдагч хүн шүү дээ, ард иргэд нь хэлсэн болгоныг нь анхааралтай сонсож дагаж мөрддөг. Манай америкчууд ч гэсэн тэдэн шиг байгаасай гэж би хүсдэг’ гэжээ.

Сэтгүүлч түүнээс ‘тийм гэж үү’ хэмээн лавлан асуухад ‘Tоглосон юм, наргиа ойлгохгүй байна уу’ гэв. Хойд Солонгосын хаалттай дэглэмийн цаана харгис хэрцгий удирдагч, хүнд хэцүү амьдрал, шорон тамлалт гэх аймшигт мэдээ чих дэлсдэг. Америк шиг чөлөөт нийгэмд Хойд Солонгос шиг байхыг хүсэх нь бүтэшгүй зүйл.

Трамп америкчуудыг  хэлсэн  үгийг нь үргэлж гуйвуулж тоглоом шоглоом болгож байдаг хүмүүст дургүйцдэг ч байж болох юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж