Хүлээсэн учрал шиг Бороо чи

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Хүлээсэн учрал шиг Бороо чи

Хүлээсэн учрал шиг Бороо чи

Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан /Д.Нямсүрэн/

 Гадаа бороо шивэрч байна. Цонх налан зогсоод бороо харж баахан зогслоо. Тэртээх өдрүүд, ээжий аав бас нутаг минь. Хөдөөд бороо орох сайхансан. Гэр зөөлөн бөмбөрдөх борооны дуслуудыг сонсоод, бодлоо тэртээд аялуулан хэвтэх дор нэг л мэдэхэд нам унтсан байдагсан. Өглөө сэрэхэд үхэр мал мөөрөлдөөд, тэртээд аргамжсан морьд янцгааж, уулын энгэрт будан татах, ай миний нутаг.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан /Д.Нямсүрэн/

Бороотой өдөр борцтой цай чанах ээжий. Ээжийн чанасан цай  хамгийн гоё амттай байдагсан.  Хөлсөө гоожуулаад будаатай цай оочлох жаахан хүү минь. Бороон дунд нүцгэн гүйх нь бүр ч хөөрхөн. Бороо бороо ороосой…

Үе үе бороо амcxийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх нь сайхан.

Ай бороо яасан их хүлээлгэв. Яг хүлээсэн учрал шиг.  Чимээгүйхэн шиврэн орох бороо чиний минь шивнэн шивнэх үгс шиг.

Б.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж