Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалтыг авна

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалтыг авна

Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалтыг авна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өчигдөр  орон даяар эхэллээ. Энэ жил ЭЕШ-д нийт 43846 шалгуулагч бүртгүүлжээ.

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж бөгөөд шалгалтын үеэр Ховд, Эрдэнэт аймагт туршилтын ажлыг хийж байна. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

ЭЕШ өчигдөр монгол хэлбичиг, физикийн шалгалтаар эхэлсэн. Монгол хэлбичгийн шалгалтыг нийт төгсөгчид бүгд өгчээ. Нийт 100 онооны даалгавар ирсэнээс зохион бичлэг 20, монголбичиг 5 онооных байжээ. Энэ жилийн төгсөгчдөд “Миний хамгийн нандин дурсамж” сэдвээр зохион бичлэг бичих даалгавар ирсэн байна.

Харин монгол хэлний сонгонд суралцсан төгсөгчид энэ сарын 19-ний өдөр дахин шалгалтад орох аж. 

ЭЕШ-ын хуваарийн дагуу өнөөдөр Монгол Улсын түүх, англи хэл, газар зүй хичээлийн шалгалт болно.  Шалгалтыг ил тод, шударга явуулах үүднээс шалгалтын байрыг бүрэн камержуулж, металл илрүүлэгч, сүлжээ унагаагчийг суурилуулжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж