Хорват “D” хэсгийг тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Хорват “D” хэсгийг тэргүүлж эхлэв

Хорват “D” хэсгийг тэргүүлж эхлэв

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав өдөр буюу зургадугаар сарын 16-ны өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.


ХОРВАТ – НИГЕРИ: 2:0

ДАШТ-ийн гурав дахь өдрийн сүүлийн тоглолт “D” хэсгийн Хорват, Нигерийн хооронд боллоо. Улаанбаатарын цагаар ням гаригийн 03:00-с эхэлсэн тоглолт Калининград хотын “Балтика Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, 31 мянган хүн үзжээ. 

Тоглолт дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын багийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын эхний хэсгийн 33 дахь минутад Нигерийн Огенекаро Этебо хаалгандаа авто гоол оруулж хорватчууд тэргүүлж эхэлсэн. Улмаар хоёрдугаар үеийн 71 дэх минутад Лука Модрич хоёрдахь гоолыг 11 метрээс хийснээр давуу байдлаа хадгалж үлдсэн юм. Ингээд Хорватын шигшээ баг 2:0 онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожиж, хэсгээ тэргүүлж эхлэв. Энэ хэсгийн Аргентин, Исландын мөн өчигдөр болж, 1:1-ээр тэнцээгээр өндөрлөсөн билээ. 

Хорватын шигшээ ирэх лхагва гарагт Нижне Новогород хотноо Аргентины шигшээтэй тоглох бол Нигерийн шигшээ баг маргааш нь Исландыг заавал хожих даалгавартай үлдлээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж