Францын баг хэсгээ тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Францын баг хэсгээ тэргүүлж эхэллээ

Францын баг хэсгээ тэргүүлж эхэллээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын мэдээллээс хүргэе.


ФРАНЦ – АВСТРАЛИ: 2:1

ДАШТ-ий гурав дахь өдөр “С” хэсгийн Франц, Австралийн тоглолт Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Хоёр багийн тоглолтын эхний хэсэгт аль аль нь гоол оруулж амжилгүй өндөрлөсөн. Хоёрдугаар хэсгийн 58 дахь минутад А.Гризманн гоол хийж францууд тэргүүлж эхлээд байсан. Тэгвэл энэ гоолоос дөрөвхөн минутын дараа Францын хамгаалагч Умтити бөмбөгөнд гар хүрснээр Австралийн багийн ахлагч М.Единак /62/ торгуулийн цохилтоор гоол оруулж, 1:1 болж тэнцсэн юм.

Тоглолт 20 минут тэнцээгээр үргэлжилсэн ч Францын Погба 81 дэх минутад хожлын гоолыг орууллаа. Ингэснээр Д.Дешамаар удирдуулсан П.Погба, А.Гризманн нарын авьяаслаг олон тоглогчтой Францын шигшээ баг тив-улс Австралийн шигшээ багийг хожиж гурван оноо авснаар хэсгээ тэргүүлж эхлэв. 

Францын шигшээ баг ‘С’ хэсгийг 3 оноотой тэргүүлж эхэлсэн бол Австрали оноо авч чадалгүй хэсгийн сүүлд бичигдлээ. 

Франц хоёр дахь тоглолтоо зургадугаар сарын 21-д Өмнөд Америкийн төлөөлөл Перу улсын шигшээ багтай хийнэ. Харин хэсгийн эхний тоглолтод хожигдож хүнд байдалд орсон Австрали дараагийн тоглолтод Данийн шигшээ багтай хийх юм. Энэ тоглолт мөн зургадугаар сарын 21-д болно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж