Тоглолтын өмнө: ПЕРУ VS ДАНИ

Хуучирсан мэдээ: 2018.06.16-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: ПЕРУ VS ДАНИ

Тоглолтын өмнө: ПЕРУ VS ДАНИ

Өмнөд Америкийн төлөөлөл Перу болон Европ тивийн Ютландын хойгт орших Дани улсууд хөлбөмбөгөөр анх удаагаа учраа таарч байгаа нь энэ удаагийн дэлхийн аварга болж байна.

  • Тоглолт болох хот болон цэнгэлдэх хүрээлэн: Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх

  • Тоглолт эхлэх цаг: 00 цаг

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

Перу: П.Гальесе, Л.Адвинкула, А.Родригес, К.Рамос, М.Трауко, Р.Тапиа, Й.Йотун, К.Куэва, Ж.Фарфан, П.Гуэррейро, Э.Флоренс

Дани: К.Шмейель, Й.Ларсен, А.Кристенсен, С.Кьер, Х.Дальсгор, У.Квист, Т.Дилейни, К.Эриксен, П.Систо, Н.Йоргенсен, Ю.Поульсен

Перу улс 1982 оны дэлхийн аваргаас хойш анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа бол Данийн шигшээ баг 2014 оны дэлхийн аваргыг өнжөөд эргэн ирж байна. Хоёр багийн хувьд бэртэл, гэмтлийн асуудал байхгүй байгаа бөгөөд Перугийн шигшээ багийн ахлагч П.Гуэррейро тоглолтонд оролцоно. П.Гуэррейро Шинэ-Зеландтай хийсэн тоглолтын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч багагүй асуудал үүсээд байсан ч асуудал нааштайгаар шийдэгдэж шигшээ багтайгаа хамт дэлхийн аваргад оролцоход бэлэн болжээ.

Энэ тоглолтонд К.Эрикссен, К.Шмейхель болон А.Кристенсен нарын Европын ТОП лигийн шилдэг клубуудэд тоглодог залуусаас бүрдсэн Данийн шигшээ багийн хожих магадлал илүү өндөр байгаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж