Тоглолтын өмнө: АРГЕНТИН VS ИСЛАНД

Хуучирсан мэдээ: 2018.06.16-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: АРГЕНТИН VS ИСЛАНД

Тоглолтын өмнө: АРГЕНТИН VS ИСЛАНД

Москва хотын 44 мянган хүний суудалтай “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд D хэсгийн тоглолт Аргентины эсрэг Исландын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ. Энэ тоглолтын талаар Исландын шигшээ багийн дасгалжуулагч “Исландын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн том тоглолт” хэмээн тодотгосон. Үнэхээр ч анх удаагаа дэлхийн аваргад оролцож буй Исланд улсын хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал юм.

  • Тоглолт болох хот болон цэнгэлдэх хүрээлэн: Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх

  • Тоглолт эхлэх цаг: 21:00

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

Аргентин: В.Кабальеро, Э.Сальвио, Н.Отаменди, М.Рохо, Н.Тальяфико, Х.Машерано, Л.Билья, М.Меза, Л.Месси, ди Мариа, С.Агуэро

Исланд: Х.Халльдоурссон, Б.Севарссон, С.Ингасон, Р.Сигурдссон, Х.Магнуссон, А.Гуннарсон, Э.Хадльвредссон, Й.Гудмундссон, Г.Сугурдссон, Б.Бьяднасон, А.Финнбогасон

Аргентин улсын шигшээ багийн дасгалжуулагч Х.Сампаоли гарааны бүрэлдэхүүнээ зарласан. Энэ удаа П.Дибала, Г.Игуаин нар сэлгээнд үлдсэн. Х.Сампаоли дэлхийн аваргын нээлтийн тоглолтондоо нэлээд ач холбогдол өгөхөөс гадна Исландын шигшээ багаас бага зэрэг бэргэж байгаа бололтой арын 4 хамгаалагчдын өмнө 2 хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчид болох Х.Машерано, Л.Билья нарыг хамтад нь гаргаж байна.

Мэдээж энэ тоглолтын ялагч нь Л.Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг байх. Л.Месси 4 жилийн өмнө харуусалтайгаар мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа том зорилготой ирж байгаа. Иймд тоглолт бүр Л.Мессигийн хувьд маш чухал байх нь гарцаагүй. Харин тэдний өрсөлдөгч Исландын шигшээ баг анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа тул туршлага дутах магадлалтай.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж