Тоглолтын өмнө: ФРАНЦ VS АВСТРАЛИ

Хуучирсан мэдээ: 2018.06.16-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: ФРАНЦ VS АВСТРАЛИ

Тоглолтын өмнө: ФРАНЦ VS АВСТРАЛИ

Дэлхийн аваргын гурав дахь өдөр. Өнөөдрийн С хэсгийн тоглолт Францын эсрэг Австралийн шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ. Д.Дешамаар удирдуулсан, П.Погба, А.Гризманн нарын авьяаслаг залуусаас бүрдсэн Францын шигшээ баг тив-улс Австралийн шигшээ багтай тоглоно. Хоёр баг өмнө нь нийтдээ дөрвөн удаа учраа таарч байсан бөгөөд Францын шигшээ баг хоёр хожсон бол Австралийн шигшээ баг нэг удаа хожиж, нэг удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Харин энэ удаа дэлхийн аваргын дэвжээн дээр анх удаагаа учраа таарч байгаа нь энэ ажээ.

  • Тоглолт болох хот болон цэнгэлдэх: Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх
  • Тоглолт эхлэх цаг: 18:00
  • Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

Франц: У.Льорис, Л.Эрнандес, С.Умтити, Р.Варане, Б.Павар, Н.Канте, К.Толиссо, П.Погба, К.Мбаппе, А.Гризманн, О.Дембеле

Австрали: М.Райан, А.Бехич, М.Милиган, Т.Сейнсбери, Ж.Рисдон, М.Единак, М.Луонго, А.Муй, Р.Круз, Э.Наббут, М.Леки

Францын шигшээ багийн өнгөрсөн лхагва гаригийн бэлтгэлд довтлогч О.Жиру оролцож чадаагүй. Иймээс довтолгоонд А.Гризманнтай хамт К.Мбаппе болон О.Дембеле нар довтолгооны шугамд гарч магадгүй байна. Мөн хамгаалагч Ж.Сидибе бага зэрэг өвдөгний бэртлийн улмаас энэ удаагийн тоглолтод оролцуулахгүй болсон. Тэгвэл Францын өрсөлдөгч Австралийн шигшээ багийн хувьд тамирчид нь бүгд тоглолтод бэлэн байгаа тухай мэдээлэл байна.

Орос-2018 дэлхийн аваргын түрүүлэх гол фаворит бол Францын шигшээ баг юм. Тэдний өрсөлдөгч нь Нидерланд мэргэжилтэн Берт ван Марвейкээр удирдуулсан Австралийн шигшээ баг байх бөгөөд хэдийгээр Берт ван Марвейк туршлагатай дасгалжуулагч боловч Францыг зогсоох нь амаргүй байх болно.

б.бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж