-Хамгийн ахмад нь Оскар Табарез, хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Йахим Лёв-
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлээд хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 32 улсын шигшээ баг “уяа сойлго” тааруулан алтан цомын төлөө өрсөлдөж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн аваргад оролцож буй 32 дасгалжуулагчийн тухай мэдээллийг товч хүргэж байна.
Дасгалжуулагч нарын ДАШТ-нд оролцсон байдал болон амжилт:
Йоахим Лёв (Германы шигшээ баг). Гурав дахь удаагаа дэлхийн аваргад шигшээ баг удирдан оролцож байгаа бөгөөд Германы шигшээ багийг удирдан ДАШТ-нд 2014 онд алт, 2010 онд хүрэл, Европын АШТ-нд 2008 онд мөнгө, 2012, 2016 онуудад хүрэл, Тив хоорондын цомын тэмцээнд 2017 онд алтан медаль хүртсэн
Оскар Табарез (Уругвайн шигшээ баг). Гурав дахь удаагаа дэлхийн аваргад шигшээ баг удирдан оролцож байгаа бөгөөд Уругвайн шигшээ багийн хамтаар 2010 оны ДАШТ-нд хагас шигшээд шалгарч, 2011 оны Копа Америка тэмцээнд түрүүлсэн
Эрнан Дарио Гомес (Панамын шигшээ баг). Гурав дахь удаагаа дэлхийн аваргад шигшээ баг удирдан оролцож байгаа бөгөөд 1998 онд Колумбын шигшээг, 2002 онд Эквадорын шигшээг удирдан дэлхийн аваргад оролцсон.
Берт ван Марвейк (Нидерландын шигшээ баг). Гурав дахь удаагаа дэлхийн аваргад шигшээ баг удирдан оролцож байгаа бөгөөд 2010 оны ДАШТ-нд Нидерландын шигшээ багийг удирдан мөнгөн медаль хүртсэн.
Фернандо Сантуш (Португалын шигшээ баг). Хоёр дахь удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд Португалын шигшээ багийг удирдан 2016 оны Европын аваргад түрүүлсэн, 2017 оны тив хоорондын цомын гуравдугаар байр
Хорхе Сампаоли (Аргентины шигшээ баг). Хоёр дахь удаагаа шигшээ баг удирдан ДАШТ-нд оролцож байгаа бөгөөд 2014 онд Чилийн шигшээг удирдан дэлхийн аваргад оролцож, 2015 оны Копа Америка тэмцээнд түрүүлсэн.
Хосе Пекерман (Колумбын шигшээ баг). Хоёр дахь удаагаа шигшээ баг удирдан ДАШТ-нд оролцож байгаа бөгөөд 2006 онд Аргентины шигшээ удирдан оролцсон
Дидье Дешам (Францын шигшээ баг). Хоёр дахь удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2014 оны ДАШТ-нд Францын шигшээгээ удирдан оролцсон
Карлос Кейруш (Ираны шигшээ баг). Хоёр дахь удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2010 оны ДАШТ-нд Португалын шигшээ багийг удирдан оролцсон
Хуан Антонио Пицци (Саудын Арабын шигшээ баг). Анх удаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2016 онд Чилийн шигшээ багийг удирдан Копа Америка тэмцээнд түрүүлсэн.
Фернандо Йерро (Испаний шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Эктор Купер (Египетийн шигшээ баг). Анх удаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна.
Эрве Ренар (Мароккогийн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна.
С.Черчесов (Оросын шигшээ баг). Анх удаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Рикардо Гарека (Перугийн шигшээ баг). Анх удаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Оге Харейде (Данийн шигшээ баг). Анх удаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Хеймир Хадльгримссон (Исландын шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Златко Далич (Хорватын шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Гернот Рор (Нигерийн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Тите (Бразилын шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Владимир Петкович (Швейцарын шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Оскар Рамирес (Коста-Рикагийн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Младен Крстаич (Сербийн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Хуан Карлос Осорио (Мексикийн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Янне Андерссон (Шведийн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Шин Тэ-ён (БНСУ-ын шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Роберто Мартинез (Бельгийн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Набил Маалул (Тунисын шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Гарет Саутгейт (Английн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Адам Навалка (Польшийн шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Алиу Сиссе (Сенегалын шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Акира Нишино (Японы шигшээ баг). Анх удаагаа шигшээ баг удирдан дэлхийн аваргад оролцож байна
Одоогийн удирдаж буй шигшээ багт ажиллаж байгаа хугацаа:
Дасгалжуулагчдын иргэншлийн харъяалал:
Дасгалжуулагчдын насны байдал:
Б.БЯМБАБАЯР