Ц.Улаанхүү начныг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Ц.Улаанхүү начныг өнөөдөр шүүнэ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөхийг завдсан  хэргийн  шүүх хурал  өнөөдөр 10.00 цагт  Баян-Зүрх дүүргийн шүүхэд болно. Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 16-нд болох байсан ч улсын яллагч ээлжийн амралттай байсан тул өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Шүүх бүрэлдэхүүнийг шүүгч Т.Шинэбаяр даргалж, улсын яллагчаар Г.Мижиддорж, шүүгдэгч Ц.Улаанхүү, түүний  өмгөөлөгчөөр Д.Халзан нар оролцоно. Тэрбээр  өмнөх шүүх хурлын үеэр “өөрийгөө гүтгүүлсэн” гэж  байв. Энэ удаагийн шүүх хуралд түүнийг хар тамхи зөөвөрлөсөн талаарх мэдээллийг хуулийнханд өгсөн гэх Г.Болдбаатар гэрчээр оролцоно. Түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар  сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан  гэх  үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж