“Аав  шигээ бөх болно гэж боддог байлаа”

Хуучирсан мэдээ: 2018.06.16-нд нийтлэгдсэн

“Аав  шигээ бөх болно гэж боддог байлаа”

“Аав  шигээ бөх болно гэж боддог байлаа”

“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр “Монгол HD” телевизийн уран бүтээлчид бэлтгэн, үзэгчдэд амжилттай  хүргэсэн билээ. Тус шоуны шилдэг дөрвөн оролцогчдын нэг Б.Өсөхбаярыг аймгийн зааны хүү гэдгийг мэдэх хүн цөөн. Түүний аав Завхан аймгийн заан цолтой бөх байсан бөгөөд 20 насандаа шуугиулж явсан бөх гэдгийг Б.Өсөхбаяр нэгэн ярилцлагын үеэр дурджээ.

Б.Өсөхбаярын хувьд багаасаа л аавыгаа дагаад, наадмын бэлтгэлд гардаг байсан бөгөөд  аавтайгаа хамт бөх үзэж, бөхийн дэвжээгээр орж гарч өссөн гэнэ. Тэрбээр “Аавынхаа үргэлжлэл, аав шигээ бөх болно гэж боддог байлаа. Харин аав болохоор намайг бөх болох хэрэггүй, бөхийн амьдрал их хэцүү гэдэг байсан. Одоо урлагаар илүү хичээллэж, урлагийн хүн болно гэж бодож байгаа. Дуулахыг минь аав, ээж хоёр маань маш их дэмждэг” гэжээ. Сонирхуулахад  Б.Өсөхбаяр удахгүй бие даасан уран бүтээлээрээ сонсогчдынхоо сонорыг баясгана гэнэ шүү.

 

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж