Алга болсон охиныг тас шүүрсэн байж болзошгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.16-нд нийтлэгдсэн

Алга болсон охиныг тас шүүрсэн байж болзошгүй гэв

Алга болсон охиныг тас шүүрсэн байж болзошгүй гэв

Баян-Өлгий болон Дорнод аймагт хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй болсон юм.Охин алга болоод найм, хүү алга болоод   арваннэг хонож байхад  хоёр хүүхдийн сураг одоог хүртэл гараагүй л байна. Тэд хоёулаа хөдөөгийн  малчин айлын хүүхдүүд.

хүүгийн ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийг зогсоосон

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Загаст нуур” гэх газарт тус сумын харьяат малчин С-ийн хоёр настай хүү алга болсон юм. Хүү  зургадугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн албан хаагчид эрлийн ажиллагааг зургадугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулсан ч  эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй учир хүүгийн ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийг зогсоосон аж.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Охины хувьд Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байгаад сураггүй алга болсон байна.Тус аймгийн Онцгой байдлын газарт охиныг алга болсон талаарх мэдээлэл зургадугаар сарын 8-ний өдрийн 20:36 цагт иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх аврах ангийн алба хаагчид “Баян-Уул, “Цайдамын нуур” гэдэг газар 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зургадугаар сарын 12-ны өдөр эрлийг түр зогсоожээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. 

гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй

Иргэдийн дунд хүүхдүүд алга болсныг хятадуудтай холбож, хятад хүмүүс аваад явчихсан гэх хардлага маш их байгаа. Харин албаны хүмүүс алга болсон газрууд нь хүний хөлөөс зайдуу, төв суурин биш алслагдмал газрууд учраас хүн авч явсан байх магадлал бага. Ойр хавьд нь уул уурхайн компани, хятад ажилчид огт байхгүй аж. Тиймээс хүүхдүүдийг гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдлаар эрлийг хийж байгаа аж

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж