Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч, доктор Б.Дашзэвэг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд долоон настай охиныг хүчиндэхээр завдсан гэх хэргээр ял сонссон. Түүнд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн IV хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид есөн жилийн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээгээд байгаа.
Тэгвэл шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Дээд шүүх ирэх лхагва гаригт тэдний гомдлыг хянан хэлэлцэхээр товлосон байна.
Э.Бурам