Францыг зорих жуулчдын гол үзмэр болох Эйфелийн цамхгийг тойруулан металл болон шилэн хашаа босгожээ. Энэ нь террорист халдлагаас сэргийлэх оролдлого гэж албаныхан мэдэгджээ. Анх 2016 оны зургадугаар сард гарсан халдлагын дараа хамгаалалтын зорилгоор түр зуур босгосон хашааг байнгын болгож үлдээхээр болсон аж. Нийтдээ 35 сая еврогийн өртгөөр босч буй хамгаалалтын хашааны ажил ирэх долдугаар сарын дунд үе гэхэд дуусах гэнэ. Эйфелийн цамхгийн хоёр талаас 6,5 см зузаантай шилэн хана, нөгөө талаас 3,24 метр өндөртэй металл хашааг босгож эхэлжээ. Түүнчлэн автомашинтай халдлагаас сэргийлэн 420 блокийг шилэн хананы өмнө байрлуулжээ.
Франц улсад 2015 оноос хойш 240 гаруй хүн террорист халдлагын улмаас амь үрэгдсэн аж. Эйфелийн цамхаг 2016 оны зургадугаар сарын террорист халдлагаас хойш олон нийтэд хаалттай байсан ба цэргүүд хамгаалж байгаа аж. Эйфелийн цамхгийн хамгаалах нь 2024 онд Парис улсад зохиогдох Олимпийн наадмын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг гэнэ.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС