Л.Оюун-Эрдэнэ гишүүн чуулганы хуралдаандаа суухгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.16-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ гишүүн чуулганы хуралдаандаа суухгүй

Л.Оюун-Эрдэнэ гишүүн чуулганы хуралдаандаа суухгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АТГ-т газар дуудагдаж, байцаалт өгснийхөө дараа чуулганы хуралдаандаа суухгүй гэдгээ хэлэв. Учир нь УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудлыг эцэслэтэл өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа түдгэлзэх ёстой гэж үзэж буйгаа хэлсэн. Хэрэв УИХ-ын дарга түдгэлзэхгүй бол чуулганы хуралдаандаа суухгүй гэдгээ хэлсэн юм. Түүнийг БНСУ-д Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Б.Хурцын талаар нээлттэй сонсгол хийсэн асуудлаар АТГ байцаалт авчээ.

Харин түүний энэ мэдэгдэлд УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх Б.Гүнбилэг ‘“Жаран тэрбумын” гэх энэ бичлэг олны анхаарлыг чухал асуудлаас хөндийрүүлэх, өөр тийш нь чиглүүлэх гэсэн зориудын хөөс, зорилготой хэрэгсэл болсон.  Ийм хөөсөнд нэг хэсэг нь итгэдэг, нөгөө хэсэгт нь түүнийг сэдрээх гэсэн ашиг сонирхолтой байгаа нь тодорхой болсон. Ингэж олны сэтгэл санааг үймүүлдэг, хагалан бутаргадаг, хар пи-араар бусдын оюун бодлыг угаартуулдаг байдлаас салж, үнэн зөв, баталгаатай мэдээллийг гаргаж тавих нь чухал.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагуудаар шалгагдаж, тогтоогдсон асуудлын талаар мэдээлэлгүй байна уу, өөр асуудлаас олны анхаарлыг холдуулж, сарниулах зорилготой байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна’ гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж