АНУ-ын хил дээр өнгөрсөн зургаан долоон хоногийн хугацаанд 2000 орчим хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хууль бус цагаачдын эсрэг ажиллагааны үр дүнд олон мянган хүүхэд гэр бүлээсээ салсан байна. Цагаачлалын албаныхан Мексикийн хилээр орж ирсэн хууль бус цагаачдыг баривчлан хорьж, хүүхдүүдээс нь салгажээ. Доналд Трампын цагаачлалын асуудалд барьж буй хатуу бодлого нь улс төрд зөрчил үүсгэсэн байна. АНУ-ын хууль дүрэмд өөрчлөлт орсноор анх удаа хил зөрчсөн хүнийг ч баривчлан хорьж эхэлсэн байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээллээр дөрөвдүгээр сарын 19-өөс тавдугаар сарын 31-ны хооронд 1940 хүн хууль бусаар хил нэвтэрснээс баривчлагдсан ба тэдний 1995 хүүхэд харгалзах хүнгүй болсон байна. Эцэг, эхээсээ тусгаарлагдсан хүүхдүүдийн нас нь тодорхойгүй байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС