Ж.Бат-Эрдэнэ: Хурдан морины уралдаан дагасан зам барихгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.16-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Хурдан морины уралдаан дагасан зам барихгүй

Ж.Бат-Эрдэнэ: Хурдан морины уралдаан дагасан зам барихгүй

Өнгөрч буй долоо хоногт “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл хурдан морины уралдааны замын хажуугаар хатуу хучилтай засмал зам барих төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан. Энэ нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Тэгвэл үүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Онгорхой, цоорхой замаа нөхөх мөнгөө олж ядаж байхад юун морины зам барих вэ. Тийм юм байхгүй шүү, тайвширцгаа” гэж өөрийн цахим хуудастаа мэдэгджээ.  

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ийн даргын хэлснээр зам барих ажил хэтийн төлөвлөгөөнд байгаа бөгөөд Хүй долоо худаг орчмын дэд бүтцэд орсон. Хэрэв зам баривал концессын гэрээгээр барихаар төлөвлөгдөж байгаа гэсэн юм. Хүй долоо худагт морь дагасан зам барихаас илүү олон машин дагуулахыг болиулж, зөвхөн яаралтай тусламж үзүүлэх байгууллагын машин болон шууд дамжуулах телевизийн машиныг нь дагуулах нь зүйтэй гэж олон нийтийн зүгээс үзэж буй. Харин салбарын сайд нь ийнхүү хурдан морь дагасан замыг бариулахгүй гэдгээ сошиал хуудастаа мэдэгдсэн нь хэр зэрэг ажил хэрэг болохыг ирэх өдрүүдэд харах л үлдлээ дээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж