В хэсгийн тоглолт Иран болох Мароккогийн шигшээ багуудын тоглолтоор эхэллээ. Тус тоглолт Санкт-Петербург хотын 64 мянган хүний суудалтай “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болж Азийн төлөөлөл Иранчуудын ялалтаар өндөрлөлөө.
Марокко 0-1 Иран (гоол: Азиз Бухаддуз 90+5 авто гоол
- Улаан хуудас: 0
- Шар хуудас: Карим аль-Ахмади 34’, Масуд Шожаи 10’, Алиреза Жанабахш 47’, Карим Ансарифард 90+2’
Марокко: Мунир эль-Кажуи, Ашраф Хакими, Меди Бенатиа, Ромен Саисс, Мбарк Буссуфа, Хаким Зийех, Карим аль-Ахмади, Амин Арит (Мануэл да Коста 82’), Нордин Амрабат (Софьян Амрабат 76’), Аюб эль-Кааби (Азиз Бухаддуз 77’), Юнес Беланда
Иран: Али Бейранванд, Мортеза Пурлиганжи, Рузбех Чешми, Рамин Резаеян, Масуд Шожаи (Мехди Тареми 68’), Эхсан Хажсафи, Омид Эбрахими (Мажид Хоссейни 81’), Карим Ансарифард, Вахид Амири, Сердар Азмоун, Алиреза Жаханбахш (Саман Годдос)
Ираны шигшээ баг энэ тоглолтоор сайн хамгаалж чаддаг гэдгээ дахин нэг харууллаа. Талбай дээрх бөмбөг эзэмшилтээр Мароккогийн шигшээ баг илт давуу эхлүүлж байсан ч тоглолтын 1-р үеийн төгсгөлд санаачлагыг эсрэг багтаа аажмаар алдаж эхэлсэн. Ингээд Ираны шигшээ баг цэгцтэй зохион байгуулалттай хамгаалж байсан бөгөөд шүүгчийн мэдлийн цагт хожлын гоолыг оруулснаар дэлхийн аваргын түүхэн дэх 2 дахь хожлоо авч чадлаа. Иранчууд өмнө нь 1998 оны Францад болсон ДАШТ-нд хэсэгтээ АНУ-ын 2-1 харьцаатай хожиж дэлхийн аваргын анхны хожлоо авч байжээ. Тэрээр энэ удаа Ираны шигшээ багаас №3 Эхсан Хажсафигийн цохисон бөмбөгийг Мароккогийн шигшээ багийн тоглогч Азиз Бухаддуз өөрийн хаалгандаа гоол оруулсан юм. Ийнхүү Иранчууд дэлхийн аваргын ээлжит хожлоо авсан бол Мароккогийн шигшээ багийн тоглогч Азиз Бухаддуз энэ удаагийн дэлхийн аваргын анхны авто гоолыг өөрийн хаалгандаа орууллаа.
б.бямбабаяр