Урагвайн шигшээгийн ганц онооны гайхамшигтай ялалт

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Урагвайн шигшээгийн ганц онооны гайхамшигтай ялалт

Урагвайн шигшээгийн ганц онооны гайхамшигтай ялалт

 

Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг нээж, ОХУ-ын болон Саудын Арабын шигшээн тоглолт өчигдөр /2018.06.14/ бол талбайн эзэд 5:0-ээр өрсөлдөгчөө буулган авсан билээ. Тэгвэл А хэсгийн хоёр дахь тоглолт Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд Египет болон Уругвайн дунд болж, энэ тэнцүү өрсөлдөөн боллоо. Цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Урагвайн баг  Египетийн хаалганд гоол оруулснаар энэхүү тоглолт өндөрлөлөө.   Тодруулбал, тоглолтын 89 дахь минутад Урагвайн шигшээгийн хамгаалагч, 23 настай Жоүс гоол оруулснаар багтаа анхны ялалтыг авчирсан юм.  Харин Египетийн шигшээ дэлхийн аваргад нэг ч удаа ялалт байгуулж байгаагүй юм байна.  Тэд 28 жилийн дараа хөлбөмбөгийн ногоон зүлгэн дээр гарсан ч эхний тоглолтдоо харамсалтайгаар хожигдов.  Харин Урагвайн баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байв.

Дараагийн тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагт Марокко  болон Ираны шигшээгийн хооронд болно. Харин шөнийн /2018.06.16/ 02:00 цагт Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд Испани, Португалын  тоглолт болох юм.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж