М.Энхболдын зөвлөх Л.Оюун-Эрдэнийн асуудлаар тайлбар өглөө

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

М.Энхболдын зөвлөх Л.Оюун-Эрдэнийн асуудлаар тайлбар өглөө

М.Энхболдын зөвлөх Л.Оюун-Эрдэнийн асуудлаар тайлбар өглөө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.06.15/ мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлага тавьсан. Энэхүү асуудалтай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх Б.Гүнбилэг мэдэгдэл хийлээ. Тэрбээр ‘Энэ “60 тэрбум-ын гэх асуудал гурван жил үргэлжилж байна. Анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэг бичлэг цацсан. Уг асуудал дээр хуулийнхан хэрэг үүсгэн шалгаж,  “Эрүүгийн хэргийн шинжгүй байна” гэдгийг тогтоосон. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар  нэр дэюшигч М.Энхболдыг гутаах дайралт болгосон. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 2017 оны долдугаар сарын 25-ны өдөр дахин хэрэг бүртгэлт хийж, АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгасан. Нийтдээ 3000 гаруй төрийн албан хаагчийн судалгаа хийгээд гэмт  хэргийн шинжгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.  Гэтэл энэ асуудлыг зохион байгуулалттайгаар, сонгуулийн үеэр юм уу эсвэл тодорхой хугацаагаар давтамжтай гаргадаг болсон.  Энэ үйлдлээрээ удаа дараа УИХ-ын дарга М.Энхболдын нэр хүндэд хаддаж байна.  Бүр энэ асуудлаар шантаажилдаг, мөнгө төгрөг нэхдэг хүртэл үйлдэл гарч байсан юм билээ. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд “Сахилга, хариуцлагыг бүх шатанд эрхэмлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ дээдлэх, хариуцлагыг бэхжүүлэх асуудлыг УИХ өөрөөсөө эхлүүлнэ” гэж хэлсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Үндсэн хуульд хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байна.  Д.Гантулга, Д.Мурат гэх мэт хувь гишүүдийн асуудал УИХ-аар шийдэгдэж байна. “Жаран тэрбумын” гэх энэ бичлэг олны анхаарлыг чухал асуудлаас хөндийрүүлэх, өөр тийш нь чиглүүлэх гэсэн зориудын хөөс, зорилготой хэрэгсэл болсон.  Ийм хөөсөнд нэг хэсэг нь итгэдэг, нөгөө хэсэгт нь түүнийг сэдрээх гэсэн ашиг сонирхолтой байгаа нь тодорхой болсон. Ингэж олны сэтгэл санааг үймүүлдэг, хагалан бутаргадаг, хар пи-араар бусдын оюун бодлыг угаартуулдаг байдлаас салж, үнэн зөв, баталгаатай мэдээллийг гаргаж тавих нь чухал.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагуудаар шалгагдаж, тогтоогдсон асуудлын талаар мэдээлэлгүй байна уу, өөр асуудлаас олны анхаарлыг холдуулж, сарниулах зорилготой байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна’ гэв.

Эх сурвалж: www.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж